Кубын “Soberana 02” вакцины туршилтын гурав дахь үе эхлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

Куба улсын мэргэжилтнүүд “Soberana 02” гэх коронавирусний эсрэг вакцин туршиж байгаа билээ. Тэгвэл вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат эхэлжээ.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилья “Soberana 02 вакцин эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатандаа хүрсэн Латин Америкийн анхны вакцин боллоо. “Abdala” вакциныг удахгүй туршина” гэж мэдэгдсэн байна.  

“Soberana 02” вакцины эмнэлзүйн туршилтын гурав дахь шатыг Хавана хотод 44 мянган хүнд хийж явуулах аж. Харин “Abdala” вакциныг зүүн Гуантанамо мужид турших гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top