Twitter-ийн тэргүүн Жек Дорси тус сүлжээний түүхэн дэх хамгийн анхны жиргээг Valuables цахим дуудлага худалдаанд оруулжээ.
“just setting up my twttr” гэсэн энэхүү жиргээг Дорси өөрөө 2006 оны гуравдугаар сарын 21-нд бичиж байжээ.
Одоогийн байдлаар анхны жиргээний төлөө хамгийн их нь 2 сая ам.доллар тавиад байгаа нь Tron Foundation компанийн эзэн Жастин Сан юм. Bridge Oracle компанийн үүсгэн байгуулагч Хакан Эстави 1.5 сая ам.долларын саналаар удаалж байна.
Твиттерээс мэдэгдсэнээр худалдан авагч нь тухайн жиргээний эрхийг бүрэн эзэмших бөгөөд цаашдаа зарж борлуулах, хадгалах бүрэн эрхтэй юм байна.
Сэтгэгдэл ( 0 )