Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагджээ.
Хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбодь, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
Судалгаагаар манай улсад 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хохирогчид нь хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, тэвчишгүй байдалд хүрэх нь тохиолдсоор байгаа аж.
Эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх зүйл, заалтууд хуулийн төсөлд тусгагдсан байна.
Сэтгэгдэл ( 7 )
Оюунчимэг гэж нэг ичдэггүй аймаар шулам авгай байнаа.Ажлын байран дахь дарамтыг чи өөрөө үзүүлдэг биз дээ.Чиний яам тамгын газар,төрийн байгууллагын ажилтан ажилчдыг ажлаас нь халахаар сүрдүүүлж дарамталж байгаа тухай чинь фб.ээр нэг явж байна.Чиний энэ хална солино гэж байгаа чинь сүрдүүлэг дарамт шүү.Их хурлын гишүүн хүн хэзээ төрийн ажилд хутгалдаж ,энд тэнд дарамт шахалт үзүүлдэг байсан юм.Зүгээр л гишүүний хууль боловсруулах ажлаа хийгээч.
Sarangerel Zandanshatartai hutlultsuud bgaamuu hahahah
ZUGEER GISHUUNII AJILIIG MARTIIN NAIMANTAI HOLBOJ ENE TER YAMARHUU HUURNUUD TOLGOI DEEREE GARGASAN MALNUU DVE
Эмсийн хүрээлэн маш хэрэгтэй байна
Сахалт баяр болхоор мэндчилгээ дэвшүүлэх гээд гараад ирдэг өөр юуч хийдэггүй хүн бнаа мөөмтэй гишүүдээ бага ч гэсэн юм хийлдээ 250 саяд бялуураад яваад байж болохгүй ер нь 250саяыг хэн өгөөд бнаа ард түмнээс асуусан юмуу
Эмэгтэй ,хүний ,эрх ,зөрчигчигдөж ,байгааг ,үзээд, тэмцэдэггүй ,сонин ,гишүүд ,юм ,аа. Бичлэг ,харуулаад ч нэмэргүй. Төр ,нь ,эмэгтэйчүүдийг гянданд ,хүчирхийлсэн ,юм ,байна.Гадны ,энгийн ,хүн ,ингэж ,чадахгүй. Юу ,бодож ,байна.
Мундаг байна. Муу бүхнээс холуур шударга байцгаагаарай эрхэм хүндэт эмэгтэй гишүүд болон УИХ-ын дарга Занданшатар минь!