Европын Холбооны зарим улсад “AstraZeneca” вакцины гаж нөлөө, уг вакциныг хийлгэсэн эмэгтэй нас барсан, нэг хүний биеийн байдал хүндэрсэн зэргээс үүдэн уг вакциныг зогсоожээ.
Австри улсад “AstraZeneca” вакцин хийлгэсэн хүн нас барсны дараа тус улс уг вакцинаас татгалзсан юм. Австрийн дараа Эстон, Литва, Люксембург, Латви, Итали улс энэхүү вакцинаас болгоомжлон татгалзаад байгаа аж. Мөн Норвеги, Дани улс “AstraZeneca”-гийн вакцинаас татгалзахаа мэдэгджээ.
Тэгвэл Бельги улс дээрх орнууд “AstraZeneca” вакциныг зогсоосныг үл харгалзан иргэдээ вакцинжуулсаар байна.
ДЭМБ-ын ажлын хэсгийн баг “AstraZeneca” вакцины нөлөөг судалсаар байгаа юм. Энэхүү вакцин нь настай хүмүүст коронавирусний халдвартай холбоотойгоор үүсэх хүнд өвчлөлийг мэдэгдэхүйц бууруулж, эмнэлэгт хэвтэх магадлалыг багасгаж байгааг тогтоожээ.
Бельгийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр тус улсад 94 мянга гаруй хүнд “AstraZeneca” вакцин хийсэн ч нэг ч хүндрэл үүсээгүй аж.

Сэтгэгдэл ( 3 )
Муу вакцин шүү дээ.
Hucheer huurtagdaj hiilgesen humuus odoo yah bolj bnaa? Oyunerdene hariutsah u?
ugaasai ih muu vaktsin ch dee.dongoj 60 hubitai bhad 90 gej hudalaa medeelel ogood l bsan da.deer omnod afrik uls tatgalzaad bvgdiig butsaasan ch de. yamar noloo alga geed l. getel odoo olon hvn vheed bna, ene tom asuudal shuu..