БНСУ-д коронавирусний халдварын улмаас иргэд бие биенээсээ зай барих хатуу дэглэмийг дахин хоёр долоо хоногоор сунгалаа. Тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюний мэдэгдсэнээр дөрвөөс дээш хүнтэй хурал цуглааныг хорьж, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг хязгаарлажээ.
Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол 488-аар нэмэгджээ. Нийт халдварын тоо нь 94686-д хүрсэн БНСУ-д нийт 85743 хүн эдгэрсэн бол 1662 хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 7 сая гаруй иргэнээ шинжилгээнд хамруулснаас 6.8 сая хүний хариу сөрөг гарчээ.
Тус улсад хоногт 590 хүн тусгаарлагдсан байна. Коронавируст цар тахлаас сэргийлэх вакцинд 546277 хүн хамрагджээ.

Сэтгэгдэл ( 0 )