“Tesla”-гийн үйлдвэрт 450 хүн коронавирусээр өвчилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

АНУ-ын Калифорни дахь “Tesla”-гийн үйлдвэрт хамгийн багадаа 450 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. Уг үйлдвэр Илон Маск болон орон нутгийн эрх баригчдын зөрчилдөөний дараа ажиллаж эхэлсэн байсан аж.

“The Wasington Post” сонины мэдээлснээр Илон Маск үйлдвэрээ өнгөрсөн оны тавдугаар сард нээнэ, өөрөө угсрах цехэд ажиллана гэж амласан байжээ.

Үйлдвэрийг нээснээс хойш коронавирусний халдварын тоо өссөн байна.

Илон Маскийн хувьд энэ сарын 10-нд л гэхэд хөрөнгө нь хоногт 25 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ нь хөрөнгө нь нэг өдөрт хамгийн ихээр өссөн тохиолдол аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top