Оросын домогт дуучин коронавирусний халдвараар нас баржээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Оросын Ардын жүжигчин, домогт дуучин Стахан Рахимов Боткинскийн эмнэлэгт 83 насандаа таалал төгссөн байна. Тэрээр эхнэр, хамтран дуулагч Алла Иошпегаа нас барснаас 40 хоногийн дараа таалал төгсжээ.

Эстрадын домогт дуучин коронавирусний халдвараар эрт өвчилсөн, зөвхөн ковид биш өөр олон өвчтэй байсан нь нас баралтад нөлөөлсөн байж болно хэмээн найз нөхөд нь ярьжээ. Хамгийн харамсалтай нь түүнийг эмнэлэг авахгүй байсан гэнэ.

Оросын ард түмэн домогт дуучнаа “Гайхалтай дуучин, гайхалтай хүн, гайхалтай иргэн байсан” хэмээн хүндэтгэж байна.

Стахан Рахимов нь 1937 онд Узбекистанд төржээ. Тэрээр 1960 онд дуучин Алла Иошпетэй танилцаж, гурван жилийн дараагаас хамтран дуулж, гэр бүл зохиосон. Карьерынхаа дунд үед тэд Алла Иошпе эмчлүүлэх болсны улмаас Израиль явахыг хүсэхэд төр засаг нь зөвшөөрөөгүй юм. Тэднийг гадагш явахыг хорьж, гэрийн хорионд олон жил болсон гэдэг. Цаг үе сайхан болоход дуучид эргэн тайзан дээр гарах болж, 2002 онд тэд ОХУ-ын Ардын жүжигчид болсон юм.

Алла Иошпе өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд мөн 83 насандаа таалал төгсжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ум ма ни бад мэ хум (202.9.47.7) 2025 оны 03 сарын 13

Заяаны хосууд бждээ Үнэн алдартны шашинд 40 хоног байдаг , Буддын шашны 49 хоног шиг.

1  |  0
Top