УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2021.03.15/ 10:00 цагт нээлтээ хийсэн.
Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын хаврын чуулганаар дөрвөн асуудалд анхаарах шаардлагатай гэж бүлгийн хуралдаанаар үзлээ. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэчлэлүүдийг эхлүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Үүнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай хуулиудыг хэлэлцэн батална. Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, шүүх, хуулийн байгууллагын хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн хуулиуд байна. Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын томилгоо хийдэг, төсөв баталсан чиг үүрэг нь хумигдсан ч гэсэн хяналт тавьдаг чиг үүрэг нь нэмэгдсэн. Энэ эрх зүйн орчныг тодорхой болгоно. Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-аас өнгөрсөн онд гаргасан 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллана" гэж хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )