УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.03.15/ хуралдсан. Хуралдаанаар зарим томилгоог хэлэлцжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн байна. Учир нь, тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан сайдаар томилогдсон тул ийнхүү түүнийг оронд нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилохоор болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
хөөрхий дөө яаж ийж байгаад дарга болчихсон уу ккк