УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар өнөөдөр /2021.03.16/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ чуулганаар УИХ-ын дарга хоёр Ажлын хэсэг томилсон. Нэг Ажлын хэсгийг нь Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж байна. Нөгөөг нь миний бие ахалж байна. Нийгэмд асуудал болж, хэвлэл мэдээллээр байнга гарч эргэлзээ төрүүлээд байгаа зүйлтэй холбоотойгоор мэдээлэл хийж байна. Үндэсний аюулгүй байдлалын зөвлөлийн талаар мэдээлэл их гарч байна. Энэ зөвлөлийн Ажлын албаны дарга төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг. Хэвлэлээр ил болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий албан хаагчид улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний мөнгө авчирсан гэдэг асуудал байна. Үүнийг ил тод болгох ёстой. Үнэхээр хилээр тэр их хэмжээний мөнгө орж ирсэн үү. Улсын хилээр ямар бараа материалтай орж ирэв. Тэр юунд зарагдсан, ямар зориулалттай байсан бэ гэдгийг хуулийнхан шалгах ёстой" гэлээ.
Түүнчлэн "Б.Баасанцогт гэдэг өмгөөлөгчтэй холбоотой асуудал гарч ирлээ. Шүүгч нартай дотно харилцаа үүсгэдэг, хэрэг төлөвлөдөг гэх мэдээлэл гарч байна. Хэрэв ийм байх юм бол шударга шүүхийн тухай ярих нь утгагүй. Үүнийг хууль хяналтын байгууллага хараа хяналтадаа авч шалгах ёстой. Шүүхийн тухай хуулийг шударга шүүхтэй болох гэж хийсэн. Хонгилын системийн нураах гэж хийсэн шүү. Захиалгатай, эзэнтэй хонгилынхон амь бөхтэй оршиж байна гэх мэдээлэл байна. Ардчилсан нийгэмд хүнийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх ёсгүй. Ийм олон мэдээлэл гараад байхад энэ бүхэн дээр хуулийнхан хэрэг үүсгэхгүй, шалгахгүй, чимээгүй байна вэ. Тиймээс цагдаа, тагнуул, АТГ-т бичиг хүргүүлнэ. Энэ асуудлыг шалгаж, мухарла. Үнэн зөвийг ард түмэнд ялгаж ойлгуул гэдэг асуудлыг хөндөж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 8 )
Bygedeeree ad chutguryyd.Mongolchyyd bid turuu zasagaa golomtoor ni dahin shinejileh bolson .\n
ochij ochij chi vvrvv hongilyn tomiloltoor UIH d nervous debshee bizdee Ugly nifty bold chi tvrd chow ardour tvmendch nvvree barsan nvhvr shvvdee
Чи муу лалрын өгөр толгой чамд бас ингэж олон юм хуцах эрх байгаа юу. Дарханы замыг чи юу болгож хичнээн хүний нус нулимсаар тоглосноо мэддэг үү хараал идсэн новш
Аль ч нам байсан хамаагүй хонгилыг нураавал сонгуульд ялна.......
ЭНЭ ХҮНИЙ БҮТЭЛТЭЙ БҮТЭЛГҮЙ НЬЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ? ХУУЛЬ ШҮҮХИЙН ЗАСАГЛАЛ ЧИНЬ АРДЧИЛСАН НИЙГЭМД БАЙЖ БОЛОХГҮЙГЭЭР ДООШ УНАЖ МОНГОЛЫН НИЙГЭМ ТЭР ЧИГЭЭРЭЭ АЮУЛД ОРЧИХООД БАЙГААГ ХЭЛЖ БАЙНА. БАТБОЛОО Л ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?
БАС ТЭР Ч ХҮРЭЛБААТАРЫН АХ ХОРИО ЦЭЭР ЗӨРЧИН ТУВАГААС ОРЖ ИРЖ АМБААРТ ЮМ НУУГААД БАЙСАН БАС ШАЛГАЧИХААРАА ГЭЖ ХЭЛЭЭЧ СЬЮ ШҮ ЖАН ГУАЙ
Бүтэлгүй нөхөр шүү чи.Дарханы замыг юу болгов.Энэ хонгил чинь танай намд байдаг юм биш үү.Танай намын тааллаар шүүхийн хандлага тогтдог байх шүү.Наад тохой залган сууж байгаа бузар Сүг.Батболдынхоо талаар та нар яагаад үг хэлдэггүй юм. Эхлээд хажуудаа суугаа хулгайч Батболдоо яриач
Чи урд зүгийн зээ М.Энхболдын бөгсийг долоогоод их л долигнож байсан даа. Саяхан л шүү дээ.