Ч.Ундрам: Б.Баасанцогт нар хэрэг төлөвлөж, шийддэг нь харагдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нар өнөөдөр /2021.03.16/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Бид ардчилсан нийгэмд амьдарч байна. Хүний эрхийг дээдэлдэг. Гэтэл Б.Баасанцогт өмгөөлөгчийн талаар ярьж байна. Энэ хүмүүс хамтарч хэрэг төлөвлөж, шийддэг гэдэг нь харагдаж байна. Бас "Ариг" банктай холбоотой асуудал харагдсан. Хувь хүн өөрийн өмчөө хэн нэгэн хүнд, хууль хяналтынханд дээрэмдүүлнэ гэдэг бол байж болохгүй асуудал юм. Энэ мэт маш олон асуудал байна. Шударга ёсыг тогтоохын тулд шүүхийн шинэчлэлийг хийсэн. Хонгилыг нураах гэж олон жил явлаа. Гэтэл тэр хонгил нь бат бөх явсаар байна. Ингэж болохгүй, өнөөдөр яагаад цагдаа, шүүх нь чимээгүй яваад байгаа юм. Энэ бүхний араас хөөцөлдөж, анхаарч ажиллана" гэж байр сууриа илэрхийлэв. 

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "УИХ-ын хаврын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ чуулганаар УИХ-ын дарга хоёр Ажлын хэсэг томилсон. Нэг Ажлын хэсгийг нь Ц.Мөнхцэцэг гишүүн ахалж байна. Нөгөөг нь миний бие ахалж байна. Нийгэмд асуудал болж, хэвлэл мэдээллээр байнга гарч эргэлзээ төрүүлээд байгаа зүйлтэй холбоотойгоор мэдээлэл хийж байна. Үндэсний аюулгүй байдлалын зөвлөлийн талаар мэдээлэл их гарч байна. Энэ зөвлөлийн Ажлын албаны дарга төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг. Хэвлэлээр ил болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэр бүхий албан хаагчид улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний мөнгө авчирсан гэдэг асуудал байна. Үүнийг ил тод болгох ёстой. Үнэхээр хилээр тэр их хэмжээний мөнгө орж ирсэн үү. Улсын хилээр ямар бараа материалтай орж ирэв. Тэр юунд зарагдсан, ямар зориулалттай байсан бэ гэдгийг хуулийнхан шалгах ёстой" гэлээ. 

Түүнчлэн "Б.Баасанцогт гэдэг өмгөөлөгчтэй холбоотой асуудал гарч ирлээ. Шүүгч нартай дотно харилцаа үүсгэдэг, хэрэг төлөвлөдөг гэх мэдээлэл гарч байна. Хэрэв ийм байх юм бол шударга шүүхийн тухай ярих нь утгагүй. Үүнийг хууль хяналтын байгууллага хараа хяналтадаа авч шалгах ёстой. Шүүхийн тухай хуулийг шударга шүүхтэй болох гэж хийсэн. Хонгилын системийн нураах гэж хийсэн шүү. Захиалгатай, эзэнтэй хонгилынхон амь бөхтэй оршиж байна гэх мэдээлэл байна. Ардчилсан нийгэмд хүнийг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх ёсгүй. Ийм олон мэдээлэл гараад байхад энэ бүхэн дээр хуулийнхан хэрэг үүсгэхгүй, шалгахгүй, чимээгүй байна вэ. Тиймээс цагдаа, тагнуул, АТГ-т бичиг хүргүүлнэ. Энэ асуудлыг шалгаж, мухарла. Үнэн зөвийг ард түмэнд ялгаж ойлгуул гэдэг асуудлыг хөндөж байна" хэмээн тодотголоо. 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(192.82.74.88) 2021 оны 03 сарын 20

Ж. Эрдэнэбатыг суллуулах схемыг харуулаач гишүүнээ?!

0  |  0
галаа(202.55.188.87) 2021 оны 03 сарын 18

хаха, шидсэн чулуу эвий дээ

1  |  0
Zochin(139.5.217.88) 2021 оны 03 сарын 18

Seree ch segsgeree

1  |  0
Зочин(139.5.217.88) 2021 оны 03 сарын 18

Уул усаа ухаж байж эх орноо зарж хэдэн төг олж гишүүн болсноо өөрийнхөө сайнд яваа гэж бодсон уу сэрж үз \n

1  |  0
Зочин (139.5.217.88) 2021 оны 03 сарын 18

Ойд төөрсөн баавгай ккк дураараа *** бэ

1  |  0
Зочин(139.5.217.88) 2021 оны 03 сарын 18

Өөрөө юу хийхээ ч мэдэхгүй байж өөриин толгой дээрх тэмээг харахгүй байж хүний толгойн бөөсөөр яах гэсэн юм\n

1  |  0
Зочин(139.5.217.88) 2021 оны 03 сарын 18

Сонгууль болхоор гарсан болгон ингэж шоуддаг юм чи амжихгүй ээ гишүүн болсон мөнгөө л шударгаар улсад тушаа

1  |  0
gal (66.181.161.43) 2021 оны 03 сарын 18

er ni tegeed ilchilehee hurvel ene uls orond eruul uhaantai neg ch amitan bhgui shuu dee. neg l bugsh buuuruur uls turjsun humuus

1  |  0
gal(66.181.161.43) 2021 оны 03 сарын 17

za asuudliig shiidedeg um baij odo nuguu talaas haray. hen tagnasan be. daraa daraa hen negnii ugzugiin asuudliig hen durtai ni delgeed bval yah ve.

0  |  0
fggh(64.119.17.247) 2021 оны 03 сарын 18

gutsoo chi myyy

1  |  0
з(202.21.107.86) 2021 оны 03 сарын 16

багш ажилчидаа сүрдүүлэн мөнгө авдаг хүүхэд боож нас барсан ажилтанууд бие биенээ алсан аллага хуурамч тушаал үйлдэх ялтай хүнийг авч ажиллулах энд тэндээс үмүүжилгүй хүүхэд мөнгө авч шилжүүлж ирээд багш нараа дарамталдаг гэх мэт

0  |  0
зочин(202.21.107.86) 2021 оны 03 сарын 16

тийм шүү 2сургуулийн захирал Л.Цэнгэлмааг шалгаарай энэ шүүгч нартай хобллоотой мөн ч их юм гарна даа

0  |  0
зочин (122.201.31.86) 2021 оны 03 сарын 16

ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛАГА УУ ? БАС ТАГНУУЛ ЦАГДАА БОЛОХ ГЭЭ ЮУ ?

0  |  0
Усан нүдэт(192.82.76.106) 2021 оны 03 сарын 16

”Хонгил” гэдэг нь МАН өөрөө юм чинь яаж нурах вэ дээ, бараг хэзээ ч үгүй. Цавьчдаг мэргэжлийн байгууллага гэхүүдээ наад МАН чинь

0  |  1
Зочин(109.252.29.35) 2021 оны 03 сарын 16

Ундарамаа синий дуу юуч мэдэхгуй байж битгий мэдэмхийр.

0  |  0
Mgl eej(139.5.218.156) 2021 оны 03 сарын 16

Za ene huuhnii talaar bas muu medee garaad bsn uuriiguu hichee

1  |  0
Эмэгтэй (103.10.23.173) 2021 оны 03 сарын 16

Эмэгтэй гишүүд санаачлагатай сайн ажиллахгүй бол дараагн сонгуулиар нэгч эмэгтэй гишүүн гарахгүй бх шүү 13 уулаа юм чинь сэтгэл зүтгэл байвал сайн ажиллах боломж бнадаа

0  |  1
хөөе(202.126.92.99) 2021 оны 03 сарын 16

өмгөөлөлөгч гэдэг хүн прокурор, цагдаа, шүүх гэдэг гурван газрыг зуучилдаг болоод өчнөөн жил боллоо. Одоо та нар мэдэж байгаа юм уу. Бөх,өмгөөлөгч,лам гурав чинь мөн ч адилхан амьдарч байгаа даа.

1  |  0
pp(202.9.46.98) 2021 оны 03 сарын 16

gulunguud uursduu ami tavih daa

0  |  0
Top