Монголчуудын бишрэн дээдэлдэг уран нугаралтыг дэлхийн улс орнууд ч гайхан шагширдаг. www.shock.mn сайт “Имиж” булангийнхаа энэ удаагийн зочноор уран нугараач Г.Нямгэрэлийг урьж оролцууллаа.
- Уран нугараач болохын тулд маш багаасаа хичээллэх ёстой гэдэг юм билээ. Таны хувьд?
-Би одоо 20 настай. 8 настайгаасаа уран нугаралтаар хичээллэсэн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ихэвчлэн зургаан настайгаас нь хичээллүүлдэг. Найман наснааас хэтэрвэл оройтно. Сурахад хэцүү, маш их тэвчээр хатуужил шаарддаг хүнд урлаг л даа.
-Энэ хүн уран нугараач гэдгийг нялх багад нь танина гэдэг чухал асуудал шүү дээ. Жишээ нь таныг яаж таньсан бэ?
-Багадаа хүүхдүүд их уян хатан байдаг. Яг уран нугараач болох хүүхдийг нуруугаар нь таньдаг. Нуруу нь хотойлттой, уян байдаг. Намайг багад циркийн сургуульд сурдаг эгч маань таньж, нугаралтын дугуйланд явуулсан. Тэр эгч маань байхгүй бол бусад нь нэг их анзаарахгүй байсан болов уу. Эгчдээ маш их баярлаж явдаг. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдэд нь уян хатан шинж тэмдэг илэрвэл, мэргэжлийн багшид очиж шалгуулаарай. Өөрсдөө дур мэдэн шалгавал бэртээх магадлалтай.
-Та 12 жил нугарсан байна. Багшийнхаа тухай яриач?
-Анхны багш маань СТА Оюунчулуун гэж хүн бий. Одоо Цэцэгмаа гэдэг багштай. Багш маань АНУ-д ажиллаж, амьдардаг.
-Та хилийн чанадад зохиогдсон нэлээд олон тэмцээнд амжилттай оролцсон байдаг. Тэр тухайгаа ярихгүй юу. Циркчдийн гаргасан амжилт төдийлөн мэдээлэл болж хүмүүст хүрээд байдаггүй л дээ?
-Монгол улсад уран нугараачдын тэмцээн жил бүр зохиогддог. Түүнээс хамтлагаараа алтан медаль хүртсэн. Монголдоо анх удаа тэмцээнд оролцож байгаа нь тэр. 2011 онд Монте-Карлогийн Олон улсын 34-р их наадамд есөн охины бүрэлдэхүүнтэй “Blue sky girls” гэдэг хамтлагаараа оролцож хүрэл цом хүртсэн. 2011 ондоо БНХАУ-д хоёр жилдээ нэг удаа зохиогддог олон улсын тэмцээнд мөн хамтлагаараа амжилттай оролцож, хүрэл цомын эзэн болсон.
-Манайхан спортод бол багийн амжилт гаргаж чаддаггүй. Уран нугараачдын хувьд багаар амжилт гаргана гэдэг бас л амаргүй даваа шиг санагдах юм?
-Хөдөлгөөнөө зэрэг хийх амаргүй. Булчин шөрмөс, бүх биеийн хөдөлгөөн нэгддэг. Хөдөлгөөн ялимгүй зөрвөл бие биенийгээ гэмтээх аюултай. Нугараачдын хувьд нуруугаа гэмтээсэн тохиолдолд эргэж тайзанд гарах боломжгүй болох нь бий. Бүх жин хоёр гар дээрээ төвлөрдөг учраас гар, бугалгаа гэмтээхээс сэргийлэх шаардлагатай байдаг.
-Өдөрт тогтмол бэлтгэл хийх цагийн норм нь хэр урт юм бол?
-Хоёр цаг тогтмол бэлтгэл хийх шаардлагатай. Би МУИС-д суралцдаг. Хичээлийн цаг урт ч яаж ийгээд бэлтгэл сургуулилтаа таслахгүй явж л байдаг.
-Уран нугараач хүний бие эрхтний онцлог. Бөх хүн хулгар гэдэг шиг...?
-Мэдээж бие эрхтний уян хатан байдал бусад хүнийхтэй харьцуулашгүй. Бөхчүүдийн хулгартай зүйрлэх юм бол нугараач хүний эрүү сайртах ч гэх юм уу хатуурчихдаг.
-Уян хатан чанар амьдралд хэрэг болно биз?
-Хүмүүс гутлаа үдэх, биеэ тослохдоо тонгойдог бол бид буйдандаа тухалж байгаад хөлөө өргөөд л, эдгээр асуудлыг хөнгөхөөн шийдчихнэ. Жирийн хүмүүст хүндрэлтэй хөдөлгөөнүүд бидэнд асуудалгүй.
-Уучлаарай. Сексийн байрлалын тухайд асуух сониуч бодол төрөөд байна л даа. Ер нь ийм асуулт олон давтагддаг уу?
-Ёстой ядаргаатай ш дээ. Танилууд маань бүгд л “Секс хийхдээ нугардаг уу” гэж асуудаг. Тэгэхээр танд ч ийм зүйл асуух сонирхол төрж байгаа нь гайхах зүйл биш л дээ.
-Тэгээд...?
-Тэгээд үү... Үргэлжлэлийг эндээс уншина уу
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 2 )
Танайх ёстой тэнэг юмаа Үргэлжлэлийг эндээс гэчихээд шууд порн сайт руу оруулчихийн. Ингэснийхээ төлөө их мөнгө авдаг тэрүүгээрээ хангалуун сайхан амьдарч, халуун цай ундтай явдаг гэж найдая даа
teneg har huuhen