Хятадад өнгөрсөн 24 цагийн хугацаанд зургаан хүн коронавирусний халдвараар өвчилжээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр COVID-19-ийн шинэ тохиолдлууд бүгдээрээ зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Хятад улс өөрийн үйлдвэрийн тав дахь вакцинаа яаралтай үед иргэддээ хийх зөвшөөрөл авчээ.
БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх арми манай улсад 300 мянган тун вакцин илгээсэн билээ.
БНХАУ мөн ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргажээ. Хятад улс “COVAX” хөтөлбөрт албан ёсоор нэгдсэн бөгөөд вакцинаа дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, боломжит үнэ бүхий вакциныг нийлүүлэхийн төлөө ДЭМБ-тай нягт харилцаа холбоотой ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )