Ё.Отгонбаяр Элчин сайдаас эгүүлэн татах эсэхийг хэлэлцэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. 

Энэ дагуу уг асуудлыг өнөөдөр (2021.03.18) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Элчин сайд Ё.Отгонбаярын асуудлыг хэлэлцсэн бөгөөд "Эгүүлэн татах нөхцөл үүсээгүй" гэж үзсэн юм. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongols (66.181.161.124) 2021 оны 03 сарын 18

zailuul

0  |  0
Top