Бразилд хоногт 90303 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. Тус улсад нийт халдварын тоо 11 сая давсан билээ.
Энэ талаар Бразилын Эрүүл мэндийн яамны албан ёсны сайт дээр мэдээлээд “COVID-19-ийн зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо хоногт 2648 болж, нийт 284775-д хүрлээ” гэжээ.
Бразил улс бүх нийтийг вакцинжуулахад Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан “AstraZeneca” вакциныг зөвшөөрчээ.
Дэлхий дахины судалгааны дүнгээс үзвэл коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн 80.5 хувь нь дахин халдвар авахаас хамгаалагдсан байдаг аж. Гэхдээ 65-аас дээш насныхан дахин халдвар авах магадлал өндөр аж. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад байгаа мэдээллээр эсрэг биет үүссэн хүмүүс дахин халдвар авсан тохиолдол бий гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )