Та харшилтай бол ЭМШУИС-ийг зориорой

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 Монголын харшил судлалын нийгэмлэг есдүгээр чуулганаа “Арьсны харшил нотолгоонд суурилсан менежмент” сэдэвтэйгээр энэ сарын 24, 25-нд зохион байгуулах аж.

Өнөөдөр ЭМШУИС-ийн оюутны соёлын төвд харшил судлалын мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө өгнө. Монголын харшил судлалын нийгэмлэг нь 2002 онд байгуулагдаж тасралтгүй 9 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, 2004 онд Дэлхийн харшил судлалын нийгэмлэгт элссэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага аж. Энэ удаагийн чуулган нь дэлхийн харшлыг эмчлэх дархлаа эмчилгээний 100 жилийн ойтой давхцаж байгаа нь онцлогтой. Үндэсний хэмжээний харшил судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт эмч, багш, суралцагчдыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Манай оронд амьсгалын замын харшил их байгааг судалгаагаар тогтоожээ. 2000 оны байдлаар Улаанбаатар хотод астма 2.1 хувь, хөдөөд нэг хувийн тархалттай байгаа нь хот суурин газрын насанд хүрэгчдийн таван хувь нь астма өвчнөөр өвдсөн гэсэн судалгаа юм. Арьсан дээр харшил гарсан тохиолдолд “Арьс өнгөний эмнэлэг” рүү явдаг. Түүний оронд харшлын мэргэжлийн эмчид хандаж зөв эмчлүүлж, зөвлөгөө авч байхыг Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн Анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаясгалан хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулав.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top