Долларын ханш өснө

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 

Ам.долларын ханш энэ сард нэлээд өсөх хандлагатай байгаа гэнэ. Учир нь барилгын үйлдвэрлэл болон хөдөө аж ахуй, уул уурхайн ажил сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор зах зээлд ам.долларын нийлүүлэлт ихсээд байгаа аж. Өчигдөр "Найман шарга" валют арилжааны захад ам.долларыг 1267 төгрөгөөр авч 1270 төгрөгөөр арилжиж байв. Бэлэн зах буюу арилжааны банкууд 1258-аар авч 1269 төгрөгөөр борлуулж байсан бол Монгол банкны зарласан ханшаар 1261.3 төгрөгтэй тэнцэж байлаа.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top