Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг сонгохоор Ардын намын удирдлагууд дэмжжээ. Тус холбооны тэргүүн асан Д.Алтай Хүүхдийн төлөө газрын даргаар сонгогдож, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Үүнээс гадна Ардын намынхан дотроо өөр нэгэн томилгоо хийсэн аж. "Монголын үнэн" сонины эрхлэгч Ц.Ганбатын оронд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбатыг томилсон сурагтай. Ямартай ч Ардын намынхны хувьд өчигдөр халаа, сэлгээ ихтэй өнжлөө.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )