Японы Засгийн газар 41,3 сая ам долларын санхүүжилт хийснээр Гачуурт дүүрэгт ундны усны шинэ эх үүсвэр барих ажлыг эхлүүлжээ. Энэ иж бүрэн байгууламж гүний 21 худаг, ус дамжуулах 20 км хоолой, халдваргүйжүүлэх төхөөрөмжтэй байх юм байна. Ундны усны шинэ эх үүсвэрийг барьж байгуулснаар нийслэлийн зүүн хэсэг буюу Дарь-Эх, Дамбадаржаа, Хайлааст, Чингэлтэйн гэр хорооллынхон ундны усны гачаалаас гарахаас гадна энэ чиглэлд баригдах орон сууцны хорооллуудыг ч эндээс усаар хангах боломжтой аж. Байгууламжийг 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )