Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг шүүх хурал өчигдөр манай цагаар 18:00 цагт эхэлжээ. Түүний давж заалдах шатны шүүх хурал Лондоны дээд шүүхийн танхимд болсон байна. Б.Хурцыг Францын талд шилжүүлэх эсэхийг шийдэх шүүх хурал энэ удаагийнхтай нийлээд 10 дахь удаагаа болж байгаа юм.
Хэрэв энэ удаагийн шүүх хурлын шийдвэр Английн талд гарвал Б.Хурц дахин давж заалдах буюу гурав дахь шатны шүүхэд хандах эрхгүй болох магадлалтай гэнэ. Тиймээс энэ шүүх хуралд онцгой ач холбогдол өгч байгаа талаар албаны хүмүүс хэлж байгаа.
Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлж байгаагаар энэ удаагийн шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүнээрээ оролцжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )