Барак Обамагийн эмээ өөд болжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эмээ 99 насандаа Кени улсад өөд болжээ.

Сара Обама нь Барак Обамагийн өвөөгийн гурав дахь эхнэр гэнэ. Хэдийгээр тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн цусан төрөл нь биш тэрбээр “Сара эмээ” хэмээн дуудаж, дотно ханддаг байсан гэнэ. Хамгийн сүүлд Барак Обама 2018 оны долоодугаар сард Кенийн Когело тосгонд очиж, эмээгээ эргэж байжээ.

Кенийн Ерөнхий сайд асан Раила Одинга Сара Обамаг кени эмэгтэйчүүдийн тэвчээр хатуужил, өөртөө итгэх итгэлийн бэлгэ тэмдэг гэж нэрлэжээ. Сара Обама ач хүүгийнхээ нэр алдрыг ашиглан Кенийн охидод боловсрол олгох үйлсэд туслалцаа үзүүлдэг байжээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(24.252.135.173) 2021 оны 03 сарын 30

Aayaayaa bas l aimshigtai haragdaj bna shuu Iim chavgants ””Emee dee irj unsuul geed dorvoivol uhaan aldaj unah biz Shunu oroi bol buurch ukuu

0  |  0
Мөнхжаргал(192.82.90.53) 2021 оны 03 сарын 29

Сайхан наслажээ

0  |  0
Top