Обама: Палестинчуудын эсрэг харгислалынхаа төлөө Израил хариуг нь амсана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Газын зурвасыг бүрэн бүсэлснээр Израил дэлхий дахинд дэмжлэгээ алдаж, улмаар энэ нь дайснуудад нь ашигтайгаар эргэх талтай гэж мэдэгджээ.

Израил Газын зурвасыг бүрэн бүсэлж, хоёр сай гаруй иргэдийг нь ус, цахилгаан, эм, хүнсгүй болгосноор палестинчуудын еврейчүүдийг олон үеэр үзэн ядах сэтгэлийг улам дэвэргэхээс гадна дэлхий дахины дэмжлэгийг алдахад хүргэж болзошгүй. Ингэснээр Израилын дайснуудад ашигтайгаар эргэж, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход чиглэсэн олон жилийн хүчин чармайлтыг үгүй хийнэ гэж Обама онцолсон байна.

Газын зурвасыг бөмбөгдөх үеэр олон мянган палестин хүн амиа алдсанаас ихэнх нь хүүхдүүд. Олон мянган хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрээд байна. Газын зурвасын ард иргэдийн хүнс, ус, цахилгааныг таслах Израилын Засгийн газрын шийдвэр хүмүүнлэгийн хямралыг гүнзгийрүүлэхээс гадна палестинчуудын олон үеэрээ еврейчүүдэд хандах хандлагыг хилэгнүүлнэ. Хэдийгээр АНУ Израилыг дэмжиж байгаа ч Израил Хамас бүлэглэлийн эсрэг ямар арга хэрэглэж буйг үл ойшоож болохгүй. Израилын цэргийн стратеги олон улсын эрх зүй, тэр дундаа энгийн иргэдийг хамгаалахыг шаардсан хууль дүрмийг баримтлах ёстой гэж Обама онцлон тэмдэглэсэн байна. Обама еврейчүүдийн эсрэг үзэлтэй тэмцэхийн сацуу палестинчуудын зовлон, шаналлыг ч үл ойшоохгүй байхыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мгл(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

ter izrailiin erumhii said geed bgaa netanayhu biluu ter bol aluurchin nobsh ldoo er ni aluurchinaar erunhii saidaa tabidag nobshiin garuud

1  |  0
zochin(98.214.171.138) 2025 оны 03 сарын 13

lal shashintai xun argagyi

1  |  0
zochin(98.214.171.138) 2025 оны 03 сарын 13

lal shashintai xun argagyi

1  |  0
zochin(98.214.171.138) 2025 оны 03 сарын 13

lal shashintai xun argagyi

1  |  0
зочин(66.181.176.184) 2025 оны 03 сарын 13

Хөөх, яасан сонин юм бэ? байденаасаа өөр үзэлтэй байгаа юм уу

1  |  0
7(66.181.160.82) 2025 оны 03 сарын 13

Ливээс хойш ухаарч дээ

2  |  0
афроамерик(202.9.41.7) 2025 оны 03 сарын 13

өөрийх нь бага насаа сандаг л байх даа, харын хороолол гээд л, нийгэмд гадуурагдах гэдэгийг биеээрээ мэдэрсэн хүн л баймаар даа

2  |  0
зочин (202.9.47.24) 2025 оны 03 сарын 13

УХААЛАГ ҮНЭН ҮГ БАЙНА

2  |  0
Овоош дээ ОБАМА(66.181.190.168) 2025 оны 03 сарын 13

Шударга үнэнийг хэлсэнд талархаж байна

2  |  0
мөнх. (66.181.190.134) 2025 оны 03 сарын 13

овоо доо үнэн л юм хэлж

3  |  0
Close menu