"Байгаль-Эрдэнэ сан" нэртэй ТББ байгуулан иргэдээс их хэмжээний мөнгө залилах сүлжээ үүсгэсэн Н.Сономпилийг УМБГ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн цагдаагийн хэлтсээс долоо хоног эрэн сурвалжилсны эцэст өчигдөр барьжээ. Тэрбээр өчигдөр орой 18:00 цагийн үед УМБГ-т ирж анхны мэдүүлгээ өгсөн байна. Түүний хамсаатан болох Г.Мэндсайхан, Т.Уранчимэг нарыг цагдаагийнхан олж саатуулаад байгаа юм. Цагдаагийнхны мэдээлж буйгаар сүлжээний хохирогчдийн тоо 3000 хол давжээ. Т.Уранчимэг нарт Эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Түүнээс гадна долоон хүнийг сэжигтнээр тооцож цагдан хорьжээ. Н.Сономпил,Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нар энэ сарын 4-нд "Байгаль-Эрдэнэ сан" ТББ-ыг үүсгэн байгуулж, 3000 гаруй иргэнээс тус бүр 650.000 мянгаас 4.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан байна.
Эх сурвалж: Өдрийн шуудан
Сэтгэгдэл ( 0 )