Рецензи: Өнгө давамгайлж, мөнгөнд шунасан “өгзөгтэй монгол видео»

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Уг нь vзэгчид «кино» л vзмээр байна!

Энэ удаад Монголын орчин vеийн гэх цол гуншинтай кинонуудын тухай хэдэн зvйлийг хэлэхийг хvссэн. Гэхдээ кино гэж агуу ертөнцийн талаар хvvрнэж, тvvгээр зориг гарган «оролдохын» тулд эх тvvхээс нь цухас дурдах нь зvйтэй болов уу! (Кино урлаг-Грек. κινημα, төрөх. κινηματος — хөдөлгөөн грек. γραφω — бичих, дvрслэх. Хvнээр дамжин илэрч байгаа хөдөлгөөнийг дvрслэх) 

 

Нэгэн факт: Францчууд “кино” хэмээх аугаа урлагийг бодож олсноос хойш бvтэн зуун өнгөрчээ. Гэвч бvх урлагийн дотроос хамгийн шилдэгт тооцогддог сvvдэр шийг дэлгэцэнд гарсан цагаас нь хvн төрөлхтөн хувааж өмчлөх хувь тавилантай байжээ. Дэлхийн нэгдvгээр дайны дараа кино урлаг шинэ эрин vетэйгээ золгосон байна. Ленинээр удирдуулсан хувьсгалаар большивекууд засгийн эрхэнд гарч эрvvл саруул сэтгэлгээний ноён оргил хэмээгдэж байсан кино урлаг vзэл суртлын томоохон зэвсэг болон хувирсан юм. Гэхдээ энэ нь дэлхийд нэр алдраа цуурайтуулсан суутнууд төрөн гарахад огт саад болоогvй юм.  

 

Ер нь бол дэлхийн киног хоёр хуваадаг гэх. Яаж гэвэл... Холливудын ба бусад кино гэж.... Америкийн киноны машин Холливуд бий болсон цагаасаа эхлээд энэ салбартаа өөрийн ноёрхлыг тогтоосон гэж болно. Студид л гэхэд 20th Century Fox, Warner Brothers, Miramax Films (Miramax), Paramount Pictures, Touchstone Pictures,  Universal Pictures, Columbia Pictures, Metro-Goldwyn-Mayer, Dreamworks Studios, Buena Vista, Lionsgate, Destination Films, Dimension Films, Pixar гээд акулууд зөвхөн америк ах нарын эзэмшлийнх. Дэлхийд бараг ихэнх нэртэй бvтээлvvд дээрх компаниудын өмч.

 

...ТЭГЭХЭЭР «ХОЛЛИВУД» ГЭДЭГ ЖИЖИГ ХОТЫНХОН Л ХVН ТӨРӨЛХТНИЙ КИНО ТVVХИЙГ МАШ ТОД ӨНГӨӨР СИЙЛЖ БАЙНА ГЭХЭД БОЛНО... 

 

Дэлхийн жишиг нэг иймэрхvv байна. Энэ удаад Ази, Араб, Европын талаар огт дурдсангvй өнгөрлөө. Бид ч гэсэн бараг кино гэж мэдэхгvй байж «Америк! Америк!» гээд vхэж алдацгаадаг. Бараг гудамжны нэг муу жижиг гарын зураглаачтай танилцангуутаа л Монголдоо ирээд томорно. Нэг жvжигчинтэй нь гар бариад, эсвэл хажуугаар нь зөрж өнгөрөөд л өөрийгөө мэргэжлийн киночин, эсвэл хөгжимчин гээд хөөрнө. Юм vзээгvй зангаа  харин ч нэг илэрхийлнэ дээ. За тэгээд хийсэн уран бvтээлийг нь vзэхээр ч дээ.  «Энэ олон киног vзээд нэгэнд нь ч сэтгэгдэл огт хөдлөхгvй байна. Эргээд бодохоор хэдэн хагас нvцгэн охид, тансаг vнэтэй хувцас нь царайндаа зохиогvй нөгөө хэдэн «хөгшин босс», амаа ангайж инээсэн ямар ч vгийн баялаггvй залуус, залхуу зураглаачийн план, учир жанцан нь мэдэгдэхгvй зохиолын санаа  л ходоодны ёроолд vлдэж дээ гэх халаглал... Тэгвэл эдгээр халаглалыг ялгаж салгаж хvvрнэе л дээ!

 

Кинонд охид тоглоно гэхээрээ өөрийгөө нvцгэлнэ л гэж ойлгодог бололтой. Юм л  бол нэг эрийн өвөрт гvйгээд орчихно, эсвэл камерын өмнө хөх, өгзөг хоёроо гаргаж vзэгчийг доромжилно. Тэр эрхтнээр нь нөгөө уран бvтээлийн багийнхан нь сурталчилгаагаа хийдэг.

 

...НӨГӨӨ ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ ДЭЭ «...ГУЯАР ДАЛЛАНА...» ГЭДЭГ ШИГ. АЙМАР VГ БАЙГАА БИЗ....

 

Угтаа бол өнгөөр тоглож байхын оронд кино шиг кино хийсэн хvнд бол заавал тэгж «гуялах, эсвэл хөхлөх» шаардлага байхгvй баймаар. Юм чаддаг хvн нvvр бардам байдаг даа. Гэтэл нөгөө өнгөний ард нуугдсан «хувийн бичлэг»-ийг нь театрт хvн ирж vзэхгvй бол яана гэж айсандаа тэд кино болгондоо охидыг шалдалж байгаа. Бvр зарим кинон дээр эр хvн хараад цочмоор нөгөө жvжигчин хатагтай нар маань ичихгvй тайлах юмаа, ядаж байхад тэднээр яана аа. Зовмоор гэж. Гадны хvнтэй vзэж суувал одоо нөгөө авгайг чинь манай секс бэлгэ тэмдэг гэх vv? Vvнд нэг л хvн буруутай. Тэр нь мэдээж найруулагч. Нэг бvсгvй (өөрийгөө од гэсэн шvv) найзыгаа тоглосон кинондоо урьжээ. Тэгсэн нөгөөх нь нэг бааранд гол дvрийн өвөр дээр ирж суугаад хөхөө гарган бариулаад л болоо. Инээдтэй байгаа биз дээ. Тэгээд ичихгvй киноны нээлтэн дээр ТВ-д ярилцлага өгөөд зогсож байх юм. Эцэг эхдээ тэр «одонгоо» юу гэж хэлсэн бол... Уг нь бол шалдан хvvхнээс унтлагын хувцастай нь илvv дур булаам харагддаг даа. Өнгө мөнгөөр тоглохоо боль л доо.

 

Нэгэн факт: Өнөө цагт ердийн vзэгдэл болсон уруул дээрх vнсэлт цагтаа бөмбөг дэлбэрснээс дутуугvй сенсааци дэгдээж байсан. 1896 онд Эдисоны хувийн студид зургийг нь авсан “Vнсэлт” хэмээх богино хэмжээний уран сайхны кинонд Мэй Ирвин, Жон Райс нар анх удаа дэлгэцнээ vнсэлцжээ. Уг киноноос Парисын кино театруудаар унтлагын даашинзтай хатагтай, усанд зугаацах бvсгvйчvvд vзэгдэх болжээ. 1898 онд Их Британид тухайн vеийн хамгийн анхны, мөн хамгийн зоригтой хийгдсэн эротик кино бvтээгдсэн байна. Нэр нь “Зvvдлэхийг минь зөвшөөрнө vv”. Энэ кинонд нэгэн залуу хонгорхон бvсгvйтэй зvvдэндээ унтаж байна гэж төсөөлөөд хар даран сэртэл өвөрт нь хэвтэх хөгшин авгайгаа хараад хачирхаж байгаа vйл явдал гардаг ажээ.  

 

«Настай авгай нар» гэснээс манай кино урлагийн хэдэн өвөө нар байна аа. Тэд өөрсдийнхөө царай зvсэнд анхаарна гэж огт vгvй.

 

...ТАМХИ ТАТДАГ ХӨХӨРСӨН ЦАРАЙ, АРХИ УУДАГ НЬ ИЛТ «УЛААН ХАМАР», НАС НЬ АХИАД ТУРЖ ДОРОЙТСОН БИЕ ХАА, ХИЙМЭЛ ШVДНИЙ АКЦЕНТ, ЗОХИОГVЙ ХУВЦАСЛАЛТ...

 

Yнэхээр зарим нэгэн гавьяатнаа сvvлийн vеийн кино дэлгэцнээс харахаар өрөвдөөд байх юм. Ер нь яах гэж ч тоглуулсан юм бол доо хөөрхий хэмээн халагламаар. Уг нь цаад нөхөд нь нэг тийм хөгшин хvнд гарын босс, удирдагч, эсвэл улс төрч, эрдэмтэн эрхмийн дvрийг гаргаж байгаа юм л даа. Тэгсэн манай «хөгшчvvл» дvрдээ зохихгvй байна гэвэл хатуудах болов уу? Ядаж урлагийн эрчvvд маань гадныхныг дууриагаад нvvр царайндаа анхаарал тавьж, долоо хоног, сардаа биш юм гэхэд жилдээ ганц удаа ч болов гоо сайханд ордог болоосой. Залуус нь ч яахав хээнцэрлээд, өнгөөр биеэ чимээд сурчихаж. Хэрвээ бvтээлд дvр авсан л бол нэг сарын хугацаанд мэргэжлийнхээ бэлтгэлийн зэрэгцээ гоо сайхны иж бvрэн «сургуулилт» хийж байвал... Хvнсний зах дээр эхнэртэйгээ мах аваад явж байсан эрхэм 10 минутын дараа зураг авалтанд орж байх жишээтэй. Эсвэл зун зураг авалттай бол бор, эсвэл хар царайлчихсан л тууж явна. Зургийн багаас тэдэнд шаардлага тавьдаг ч юмуу бvv мэд. Ингээд дэлгэцэн дээр нэг л vнэтэй хослол өмсөж, хvvхэн дэргэдээ суулгасан хар шилтэй «өвөө» гэнэт гараад ирнэ дээ...

 

Нэг хэсэг хошин шогийнхон бvгд дуулж тоглолт нь мюзикл болж хувирсан. Тvvн шиг сvvлийн vеийн кинонуудаас загварын ертөнц ханхалж шинээр загвар өмсөгчид төрж байна гэлтэй.

 

...ТОЛГОЙ НЬ ХООСОН НЭГ Л ГАНГАН, ХЭЭНЦЭР ЗАЛУУ, ЭСВЭЛ БVСГVЙ...

 

Брэнд өмсөж шинэ vеийн киног сэргээж байгаа юм гэнэ. Хувцасны цаана тэгээд юу байгаа юм бэ? Vзэгчээ хvндэлдэг болж дээ гэх нэг хэсэг байхад ингэж гангаллаа гээд чадвар нь дээрдсэн юм огт алга гэх нь ч байна. Сургууль, дамжаагаа төгсөж жvжигчний мэргэжил гэдгээ бvрэн ойлгоогvй «ногоон» юмнууд дэлгэцээр дvvрэн боллоо. Сvvлдээ 10 жилийн пацаанууд од болж эхлэв. Тэд vеийнхнийгээ байлдан дагуулах юм гэнэ. Юугаараа байлдан дагуулах гээд байгаа юм бvv мэд! Энд тэнд л камер барьсан нөхдийг дагаад баахан ганган дэгжин, ногоон, шар, хөх, улаан, цэнхэр охид хөвгvvд. Тэд одоо жvжигчин юмуу, загвар өмсөгч юмуу? Нөгөө мэргэжлийн гээд байгаа ах, эгч нар нь ч гэсэн адил.

«Ивээн тэтгэгч «мухлагийнхаа» брэндийг сурталчилж  байгаа байхгvй юу даа» гэх нөхөр маань яг vнэн хэлсэн бололтой. Ер нь бvсгvйчvvд, эмэгтэйчvvдийн ихэнх нь Солонгос киноноос зөвхөн загварыг нь харах гэж vздэг гэдэг. Vс засалт, хувцаслалт, будалт... Гэтэл одоо бид нөгөө сэргэн мандаад байгаа гэх кинонцоруудаас бас тийм л зvйлийг нь vзэх хэрэг vv? Yзэгчдийг мэргэжлийн сайн бvтээлээрээ байлдан дагуулаач дээ, киночид оо. Тэд чинь дандаа сериалын фанатууд биш шvv!

 

...БАГА Л ДОРОМЖЛООРОЙ ГЭЭД ХАТУУХАН ХЭЛЧИХЬЕ..

 

Ажиглаад байхад гадаадад ажиллаж, амьдарч байсан монголчууд нутагтаа ирээд сvvлийн vеийн «видеонуудыг» vзэх нь тун ховор юм билээ. Юм vзсэн гарууд аа гэж өөр байхгvй юу. Хэрвээ ийм байдлаараа байвал энэ мандаад байгаа гэх кино чинь хоёрхон жилийн дараа гэхэд дахиад л унана. Vзэгчид залхана. Зохиолууд ч давхцаж эхэлнэ. Ойр тойрныхон чинь ч уурлана. Шатна шvv! Урлагийнхан бvгд кино руу хошуурах болж. Нэгнийгээ ашигтай байлаа гэхээр араас нь хэн нь ч хамаагvй камер бариад гvйх болж. Удахгvй бvжигчид нь кинонд тоглож дуулж эхэлнэ биз. Ингэж туйлширч болохгvй дээ.

 

...ЕРТӨНЦ МӨХТӨЛ МОНГОЛ КИНО УРЛАГАА БАЙЛГАЖ Л БАЙХ ЮМСАН...

 

Сэдэвт хамаагvй нэгэн факт: Спецэффект (англ. special effect) — кино, телевиз, шоу болон компьютерийн тоглоомонд визуал сценийг бий болгоход ашиглах технологи. Yvний тусламжтай бид алсын болон ойрын ирээдvй, сансар огторгуй, цаг агаарын өөрчлөлт, цөмийн дэлбэрэлт, дайн тулааны эгзэгтэй агшныг vзэх, бас бий болгох боломжтой. Угтаа бол Спецэффект нь кино урлагийн хөгжилтэй л хамт бий болсон технологи ажээ. Сонгодог эффектийг стоп кадрын зарчим дээр vндэслэн хийж эхэлжээ. Бvр 1896 онд Жорж Мельесийн тоглосон «Чөтгөрийн шилтгээн» (Le manoir du diable) хэмээх киноны хэд хэдэн хэсэгт анхны сонгодог эффектийг ашиглажээ. Тvvнд готик хэлбэрийн шилтгээнийг анх удаа зохиомол хэлбэрээр vзэгчдэд харуулсан юм. Ингэхдээ гараар хальсан дээр зурах аргыг хэрэглэсэн байв.   

Спецэффект ашигласан томоохон бvтээл:

•               1963 —The Birds

•               1976 —King Kong

•               1977— 2005 Star Wars

•               1984 —The Terminator

•               1991 —Terminator 2: Judgement Day

•               1993 —Jurassic Park

•               1996 —Independence Day

•               1997 — Titanic

•               1999 —The Matrix

•               2001 —Pearl Harbor

•               The Lord of the Rings

•               2004 —The Day After Tomorrow

•               2005 —King Kong

•               2007 —Transformers

•               2007 —Harry Potter and the Order of the Phoenix 

 

Vзэгчдэдээ хандан хэлэхэд урлагийг тодорхойлогч нь бид шvv! Аливаад шvvлтvvртэй хандаж байгаач ээ. Дагаж бvv хошуур. Өнгө нь гял цал хийсэн бичлэгээр тэд нvдийг чинь гялбуулж байгаад халаасыг чинь тэмтрээд байгаа юм биш vv! Энэ бол шинэ эхлэл гээд хэн хэзээ хэлсэн юм бэ? Тэд өөрсдийгөө л тэгээд байгаа. Тvvнээс биш манайд гадны нэгэн мэргэн ирээд ,эсвэл дотоодын их мэдэгч энэ бvх бичлэгvvдийг vзээд дvгнэлтээ хэлэх нь яасан бэ? Vvнийг тэрлэгч миний бие л гэхэд хэзээ ч ингэж нэг хэвэнд цутгуулсан урлагтай (кинотой) улс орныг vзээ ч vгvй юм байна, сонсоо ч vгvй юм байна. Тэгээд болоогvй ээ, moviemaker-ууд маань «сайн хуулбарлагчид». Гадны дэлгэцээс өөрсдийнх нь хийж болох дууриаж болох юу л байна бvгдийг нь аваад тоншчихно. Vзэгч авхай та эрхбиш зарим нэгийг нь анзаарч байгаа байх.

 

...YГЭЭ ХЭЛ Л ДЭЭ, ТА. НӨГӨӨ УЛАМЖЛАЛТ КИНО УРЛАГАА ХЭДЭН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ӨНГӨӨР ТОГЛОГЧДЫН ГАРААР «ОРШУУЛУУЛАХ» ГЭЖ VV! БОДОЦГООЁ... ОДОО ЦААШААГАА ЮУ Л БОЛОХ БОЛ...     

 

Төгсгөлийн нэгэн факт:

Монгол киноны анхны тvvхийн бичээсээс... (Мэдэхэд илvvдэхгvй шvv!!! Пацаанууд аа....)

  • Кино урлаг нь ХХ зуны эхэнд буюу 1910-аад оны vед манай оронд орж ирсэн гэх бөгөөд тухайлбал, 1913 онд гvн Намнансvрэн Оросоос хэдэн кино авчран Богд Хааны өргөөнд гаргаж байжээ.
  • 1921 оны хувьсгалын дараагаас Монголд кино болон анхны тоног төхөөрөмжvvд орж ирэв.
  • 1930 онд анхны кинотеатр "Ард" vvдээ нээсэн байна.
  • 1935 онд Оросын тусламжтай "Монгол Кино" нэгтгэл vvсэн байгуулагджээ.
  • 1936 онд Зөвлөлтийн туслалцаатайгаар хийгдсэн анхны кино "Монгол Хvv" дэлгэцэнд гарлаа
  • 1935 оны 5-р сарын 01-нээс кино зохих vнэтэй болсон. Дорнод, Сэлэнгэ аймагт нэг төгрөгөөс доош, 30 мөнгөнөөс дээш, Архангай, Завхан аймагт 75 мөнгөнөөс доош, 25 мөнгөнөөс дээш, бусад аймагт 30 мөнгөнөөс доош, 5 мөнгөнөөс дээш гэх мэт...
  • Манай улс 1952 онд найруулагч Ц.Зандраа, М. Трояновский нарын хамтын бүтээл “БНМАУ” бүрэн хэмжээний өнгөт баримтат киногоор БНСЧСУ-ын Карловы Варын олон улсын кино наадмаас хөгжим чимэглэлийн үнэлгээгээр диплом хүртэж байсан
  • 1957онд найруулагч Р. Доржпаламын “Бидэнд юу саад болж байна вэ” кино мөн Карловы Варын Олон улсын их наадмаас хүндэт диплом хүртэж байсан билээ.
  • 1957 онд Москвад болсон Олон улсын киноны их дээд сургуулийн оюутан залуусын уран бүтээлийн уралдаанд О. Уртнасангийн “Наадам” нэг бүлэгт өнгөт баримтат кино 1-р байр эзлэн диплом шагнал хүртэв
  • "Монгол кино" үйлдвэр 1970 он хүртэл туулж өнгөрүүлсэн 35 жилийнхээ хугацаанд уран сайхны кино 52, баримтат кино 315 нэр төрлийг бүтээснээс гадна ЗХУ-ын 58 нэрийн 507 бүлэг киног эх хэлээрээ хөрвүүлж дэлгэцэнд гаргасан байна.

 

“Саарал  адуу” овогт, киног хайрлагч Р.Слава үзэглэлээ...

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top