Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас интернетийн үйлчилгээ хүрээгүй гэр хорооллын айл өрхөд зориулж "Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд интернетийн үйлчилгээ хүргэх" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Баянгол дүүргийн нийт долоон хороонд хөдөлгөөнт интернет шинээр ашиглалтад орууллаа. Төслийн хүрээнд дүүргийн иргэд 80 000 төгрөгийн үнэтэй модемыг үнэ төлбөргүй авна. Улмаар эхний жилдээ 300 кbps-ийн хурдаар 24 цагийн турш хэрэглээний хязгааргүйгээр интернетийн хураамж төлөхгүй холбогдох боломжтой болж байна. Ирэх жилээс сарын хэрэглээндээ 5000 төгрөг төлөх бөгөөд энэ нь одоо байгаа интернетийн үнэ тарифаас 4-5 дахин хямд юм.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )