УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд зарим байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаас чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг томиллоо.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар үр дүнтэй ажилласан Ж.Мөнхбатад цаашдынх нь ажилд амжилт хүсье. Шинээр томилогдож байгаа УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг сайн ажиллана гэдэгт итгэж байна, амжилт хүсэж байна" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 2 )
Нөгөө танисангүй гээд гомдлоод байдаг хүн үү
Сайн өжиллаж байсан хүнийг яаж ажилоах нь тодорхойгүй хүнээр сольдог нь яаж байгаа юм бол доо. За тэгээд нэг коммунистыг нөгөө коммунистоор солиод монголд ашиггүй коммунист арга барил, зан авир, шунал юм даа.