Д.Сарангэрэл: Цэрэг амиа алдсан асуудлаар ЗХЖШ-д шаардлага хүргүүлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 01

УИХ-ын өнөөдрийн /2021.04.01/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Энд маш олон хууль зөрчигдсөн. Төрийн албаны тухай хууль, Хүчирхийллийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчигдсөн. Энэ бүхэн хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай болсныг илтгэж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд ЗХЖШ-д албан ёсны шаардлага хүргүүлж байгаа. Энэ бол бичиг зөөх тухай асуудал биш. Цаашид цэргийн алба хаахаар мордсон хүүхдүүд маань эцэг, эхдээ эргэж ирдэггүй аймшигт үйл явдлыг давтахгүй байхад юу хийх, ямар гаргалгаа, шийдэл байна. Хууль хэрэгжээгүй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг агуулгатай шаардлага хүргүүлж байгаа юм. Ажлын байр дээр архидан согтуурсны улмаас хүү амиа алдсан" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(64.119.23.130) 2021 оны 04 сарын 03

Хүний бяцхан үрийг алчихаад юу хуцаад байгаам та нар өөр дээрээ жишээд бодоод үзээч

0  |  0
Зочин(192.82.90.16) 2021 оны 04 сарын 01

Шоучин авгайд нэг ажил гарчээ, балаЙ ШОУЧИН ШҮҮ\n

0  |  0
зочин(122.201.31.192) 2021 оны 04 сарын 01

МОНГОЛЫН НИЙГЭМ ,УЛС ТӨРИЙН СИСТЕМ АВАХ ЮМГҮЙ ЯЛЗАРСАНЫ МАШ ТОМ ИЛРЭЛ. ТЭРИЙГЭЭ Л ҮНДСЭЭР НЬ ЗАС

0  |  0
Зочин(103.212.117.214) 2021 оны 04 сарын 01

Цэргийн алба хаагаад халагдахад зарим нь мэдлэг боловсролоо дээшлүүлсэн , зарим нь эрүүл чийрэг болсон, зарим нь ажил хөдөлмөр хийж хуримтлал үүсгэсэн,зарим нь мэргэжил эзэмшсэн зэрэг эх орон ард түмэн, өөртөө хэрэг болох хүн болж халагдаг болгох түвшинд энэ албыг хаадаг болгох шаардлага байна. эдгээрийг цэргийн нууцад хамааруулах шаардлага байхгүй. Цэргийн нууцад хамааруулах зүйлээ яг аль нь вэ гэдгийг бүр тодорхой болгож баталгаажуул. Цэрэг дэглэх, дарамтлах үйлдэл цэргийн нууцад хамаараарагдах ёсгүй. Өөрчлөн зохион байгуулах шаардлагатай байна\n

0  |  0
1(119.40.103.6) 2021 оны 04 сарын 01

Жүжигчин эмээ

0  |  0
Gana(66.181.178.37) 2021 оны 04 сарын 01

Saiddaa sgaardlaga hurguul!!!!!!

0  |  0
Иргэн(66.181.191.31) 2021 оны 04 сарын 01

Шаарддаг нь чи биш ,ард түмэн. Очиж шалгадаг нь чи. Битгий хоосон хашгираад бай. Яваад оч. Нүдээр үз. Үнэн худлын хооронд 4 хуруу зайтайг мэддэг биз дээ.

0  |  0
нн(64.119.23.250) 2021 оны 04 сарын 01

битгий улстөржүүлээд байгаач

0  |  0
y(202.21.109.60) 2021 оны 04 сарын 01

zass souchin avgai dut

0  |  0
Top