УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өчигдөр /2021.03.31/ Малайз улсад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн дэд хорооны гишүүн, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувиар талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг хүлээн авч уулзаж, хилийн чанадад эрх нь зөрчигдөж буй иргэдээ хамгаалах, улс хоорондын эрх зүйн гэрээ, зохицуулалтын талаар ярилцжээ.
Энэ үеэр С.Шаарийбуу "Одоогоос 15 жилийн өмнө Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтэн, захиалагч нарт Малайзийн шүүхээс өнөөг хүртэл ял оноохгүй байгаа нь улс төр, эрх зүйн саад бэрхшээлүүд байгаатай холбоотой" хэмээн ярьсан байна.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Манай улс Малайз улстай Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээгүй байгаа нь хамгийн том саад болж байна. Мөн Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдэж орсон бол Малайз энэ конвенцид нэгдэж ороогүй юм байна. Мөн Малайз улсад зорчих, суралцах, амьдрах иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч тус улсад Монгол Улсын албан ёсны консулын газар ч байхгүй байна. Энэ мэт олон саад бэрхшээл хилийн чанадад монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад саад тотгор болж байгаа ч С.Шаарийбуу гуай энэ олон жилийн турш шударга ёсны төлөө, хүний эрхийн төлөө зүтгэсээр ирсэн юм" хэмээн өөрийн албан ёсны хуудаснаа уулзалтынхаа талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Ene avgai Murdun baitsaagch uymu esvl umguulugch boljee haltaisan haltar uur hiij chdh uym bhguilde
ene avgai uulzaad tax ve dee
Та бол жинхэнэ монгол эр хүний бахархам төлөөлөл, сайн аав.Мөн монгол хүний оюун билиг ганцдахгүй хаа хүрч чаддагийн гайхамшигт баатарлаг жишээ.Бахархаж байна.Энэ цагийн явдал бүхэн гарт тань санасанчлан хураагдах болтугай. Төрлөөрөө төрөл тутамдаа ажрахгүй дэвших болтугай.
ЭНЭ МЭДРЭЛ МУУТАЙ АВГАЙ БАЙНА ДАА, ЭЙ ЧААВААС ГЭЖ.
Үхтэл үр харам гэж юутай үнэн үг вэ.Энэ аавыг харахаар сэтгэл өвдөөд байдгийн.Үнэн ялаасай.\n