Шүүх, прокурорын байгууллагууд баяр ёслолоор архи согтууруулах ундаа хэрэглэхгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

 

Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав нар өчигдөр 87,111, 118 тоот захирамж тушаалыг хамтран гаргалаа. Үүнд шүүх, прокурорын байгууллагууд тэмдэглэлт өдөр баяр ёслолоор архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх журам тогтоосон байна. Мөн ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх бусдыг архидан согтууруулах нөхцөл, бололцоогоор хангах, согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Түүнчлэн шүүгч, прокурор, офицер, ахлагч болон бусад ажилтнууд иргэдтэй харилцахдаа доромжлох, сүрдүүлэх, дарамтлах, элдэв хүнд суртал гаргаж чирэгдэл учруулах, зандарч загнах, маргалдах зэрэг харилцааны болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдвол сахилгын болон захиргааны арга хэмжээг нэн даруй авахуулж мэдээлж байхыг бүх шатны удирдлагуудад даалгав. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан тохиолдолд прокурорт хариуцлага тооцож байх, прокуророос хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, бүрдэл дутуу хангасан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд гомдлоор буцаасан тохиолдол бүрт зөрчлийн байдлыг харгалзан хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарт заавал хариуцлага тооцох аж.

Эх сурвалж: Өдрийн шуудан сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top