УИХ-ын өнөөдрийн /2021.04.02/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсад "КОВИД-19"-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улс яаж хурдан иргэдээ вакцинжуулах вэ гэдэг дээр төр, иргэн бүгд л санаа зовж байгаа байх. Тиймээс тусламж, хандив байна уу хамаагүй л дээ. Иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Эхний ээлжид Улаанбаатар, дараа нь аймаг, орон нутгийн иргэдээ халдваргүйжүүлнэ. Гэхдээ хилийн боомтуудтай ойрхон байдаг аймаг, орон нутгийн иргэдээ яаралтай вакцинжуулах шаардлагатай байна" гэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Мэдээллийн урсгал, эрсдлийн үеийн мэдээллийн хангалттай байдал шаардлага хангахгүй байна. Вакцины худалдан авалтыг Монгол Улс шуурхай, хурдан хийж байна. Дэлхий нийтээрээ эрэлт, хэрэгцээ хоёр шаардлага хангахгүй тохиолдол бий. Засгийн газар өдөр шөнөгүй ажиллаж, авч чадаж байгаа нь сайшаалтай. Аль болох олдсон вакцинаа хийх нь зөв. Гэхдээ заавал баталгаажсан байх шаардлагатай. Эхний тунгаа авсан хүн халдвар авна. Дархлаа тогтож байх хугацаандаа маскаа зүүж, халдвар хамгаалалтаа сайн сахих хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Jild 2 udaa l hiilgedeg boloh bhdaa.gehdee saya uvduud edgesen hyn bol todorhoi hugatsaanii daraa 1 l tun hiilgene gej gadnii emch yarihiig uchigdur sonsloo.ednyydiun dund 1 ch virusolog alga daa
ӨВДӨӨД ЭДГЭСЭН ХҮМҮҮСТ ЯАХ ВЭЭ . ЭНЭ ТАЛААР ХЭН Ч ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ ЮМ. ДАРХЛАА ВАКЦИН ЯАХ ВЭЭ. ЭРСДЭЛ ЮУ ВЭ ГЭДЭГ Ч ВМУУ
Битгий хуц чи. Андуураад чамд лайк дарчлаа шүү. Нөгөөх нь л харин шулам бхдаа . Эр шулам
ENE MUUKHAY SHULAM KHUUKHENTEY YUND ZEREGTSEJ SUUGAA WE ? KHOLD KHOLD