УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.02/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилохоор оруулж иржээ.
Нэр дэвшигч Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин нэр дэвшигч Энхтайваны Энхжаргалыг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжлээ. Нэр дэвшигч нарын олонхийг нь гишүүд дэмжээгүй тул түр хойшлуулж, дахин оруулж ирэхийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл ( 0 )