Чойжин ламын сүм музейн хамт олон хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдний оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор өчигдрөөс уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Өмнө нь16.00 цагт үүдээ барьдаг байсан эл музей одоо өдөр бүр 09.00-20.00 цаг хүртэл үзэгчдэдээ үйлчилнэ. Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг бусад музей 18.00 цагт хаадаг учраас зуны үдэш музейтэй танилцахыг хүссэн иргэдэд хангалттай цаг гарлаа.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )