УИХ-ын өнөөдрийн /2021.04.02/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.
Ерөнхий сайдын мэдээллийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Тэрбээр "Монгол Улсын эрчим хүчийг нэмэх зорилгоор шинэ эх үүсвэрийн ажлыг эхлүүлээд байна. Эрдэнэт болон Чойбалсан хотын цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ОХУ-тай яриа хэлэлцээр хийж байна. Нийслэл хотын өргөжил, тэлэлттэй холбогдуулан Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь суурь бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна" хэмээн мэдээлэлдээ тодотголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Монгол улсад хэдийд шударга ёс тогтох вэ? Монгол улсад хэзээ төрийн алба хариуцлагатай болох вэ? Энд дэлхий дахинд зуу зуун жил шалгагдсан ганцхан ара бий. Тэр нь Монгол улсад бүх шатанд, бүх байгуулагад МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) тогтоох явдал юм. МЕРИТ зарчим тогтоохгүйгээр 1000 хууль батлаад нэмэргүй улам л дампуурна, магадгүй Монгол улс сөнөнө.
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
Дэлхий дээр уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ” гэсэн гэрээ байгуулдаг улс орон XXI зуунд Монголоос өөр байхгүй юм. Иймээс Оюутолгой төслийг цаашид үргэлжлүүлэх хамгийн зөв хувилбар нь ”Хөрөнгө оруулалтын гэрээ”, ”Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г бүрмөсөн цуцлаад,орчин үед дэлхий дахинд түгээмэл хэрэглэж байгаа орчин үеийн ”Концессын гэрээ”, орчин үеийн ””Лицензийн гэрээ, ”Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, ”Үйлчилгээ үзүүлэх гэрээ” гэсэн дөрвөн төрлийн гэрээний аль нэгийг сонгож шинээр байгуулахаас өөр зам үгүй юм. Энэ бол зөвхөн нэг хувь хүний, нэ