УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.02/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонслоо.
Үргэлжлүүлэн Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "ХЭҮК-ийнхэн ажлаа сайжруулах хэрэгтэй. Олон жил ингэж явлаа. Алхам тутам хүний эрх зөрчигдөж байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр УИХ-ын даргаас санал гаргаж ирэх долоо хоногт Хүний эрхийн дэд хороог хуралдуулахаар болж байна. Энхийн цагт цэргийн алба хаагчийн амь нас хохирох нь байж болшгүй зүйл. Үүнд дүгнэлт гаргаж, цэргийн анги дээр нь ажиллаж, тогтоож явахгүй бол болохгүй, ХЭҮК" гэх санал хэллээ.
Улмаар хуулийн төслийг эцэслэн батлуулахад бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжлүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )