Загвар өмсөгч, мисс, жүжигчин гээд өмнөө олон гуншинтай Монголын өнөө үеийн сайхан бүсгүйчүүдийн дүр төрх болсон Б.Гэрэлчулууныг амрагаа болгоё гэсэн чинээлэг эрчүүд цөөнгүй байдаг гэнэ. Угаас олны дунд загварын бүсгүйчүүд хөнгөн явдалтай, хормой султай гэсэн яриа нэлээдгүй дуулддаг. Тэр тусмаа “Алтны магнат Ц. Мянганбаярыг загвар өмсөгч бүсгүйчүүдийг барж дуусгалаа” гэсэн яриа тархсан бөгөөд үүнд үнэн голоосоо дургүйцсэн тэрээр “Бас дуусах болоогүй охидууд байдаг юм шүү. Би өөрийн хүч хөдөлмөрөөр хэнээс ч хараат бус амьдарч чадна” хэмээн загварын бүсгүйчүүдийн нэр хүндийг цээжээрээ хамгаалсан гэх яриа сүүлийн үед чих дэлсэх боллоо. Тэрээр загвар өмсөгчийн цалингаас гадна элдэв төрлийн реклам, кино дэлгэцэнд дүр бүтээгээд сард боломжийн орлого олдог болохоор мөнгөөр бүхнийг шийдэх гэсэн чинээлэг эрхмүүдэд тун дургүй гэнэ. Хэн нэгэн нь “Хамтдаа хоолонд оръё" гэсэн санал тавихад хариуд нь “Аав ээж минь намайг одоохондоо хоолны мөнгөөр дутаагаагүй” гэж хэлээд татгалздаг аж. Хэвлэлээр Монголын нөлөө бүхий эрхмүүдтэй холбон бичих болсонд дургүйцсэн тэрээр “Монгол газар”-ын Мянганбаяртай л нэр холбогдохгүй юм шүү хэмээн ярьсан сурагтай. Загварын сайхан охидыг зүгээр өнгөрүүлдэггүй Мянгаа захирал мисс Гэрэлчулууныг лав барахгүй бололтой. Ам алдвал барьж болдоггүй болохоор жүжигчин бүсгүй ч гүрийх нь ойлгомжтой. Гэвч мөнхийн дайсан гэж байдаггүй болохоор юу болохыг цаг хугацаа харуулах биз ээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )