...ихэд баярлан сарны гэрэлд шидэт үгийг нь долоон удаа давтаж хэлээд хөл гараа сунган...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24

Жованни Бокаччо

Жованни Боккаччо (1313-1375) Италийн алдарт зохиолч, сэргэн мандалтын үеийн энэрэнгүй үзэлтэн. Боккаччо олон олон зохиол бүтээл туурвисны дотор хамгийн гол зохиол нь дэлхийн уран зохиолын сангийн ховор эрдэнэ хэмээн алдарших болсон "Декамерон" (арав хоногийн тэмдэглэл гэсэн утгатай уг) билээ.

Санваартан сонор сэрэмжлүүлсэн нь

Нэгэн удаа хулгайч эр баян айлын байшингийн дээвэрт шөнө гарч бүгд унтсан эсэхийг мэдэхээр завсрын нүхээр чагнажээ. Гэтэл гэрийн эзэн эхнэртээ намуухнаар өгүүлсэн нь "Чи намайг ийм их бэл хөрөнгөтэй баян болсон тухай тодхон шиг асуухгүй юу, эс тэгвээс би хариулахгүй" гэжээ. Тэгэхэд эхнэр нь "Эй эрхэм хайрт минь, чи хэзээ ч худалдаачин байгаагүй мөртлөө яаж ийм баян болсон юм бэ" гэж асуужээ. Гэтэл нөхөр нь "Тэнэг минь, гүйцэт асуугаач" гэхэд эхнэр нь улам бүр шавдуулан шалгааж гарчээ. Тэгээд нөхөр нь эхнэрийнхээ хүсэлтийг ёсоор болгож "Би чамд бүх үнэнээ хэлье, намайг бүү илчлээрэй" гэхэд "Бурхан өршөөнө" гэжээ. Нөхөр нь "Би хулгайч байсан юм.  Шөнөөр хулгай хийж баяжсан юм" гэхэд эхнэр нь "Яагаад баригдчихаагүй юм” гэж гайхахад, нөхөр нь "Миний багш энэ ажилд долоон удаа давтаж хэлэх үг зааж өгсөн юм. Тэгээд байшингийн дээвэр дээр гарч, сарны гэрэлд сууж байгаад доошоо бууж юу дуртайгаа аваад мөн л сарны гэрэлд дээвэр дээр гарна. Тэгээд явдаг” гэхэд эхнэр нь "Надад тэр үгээ зааж өгөөч" гэж гуйхад тэрбээр би чамд хэлж өгье. Харин чи өөр хэнд ч бүү давтаж хэлээрэй. Ингэвээс бидний аз буян алга болно гэхэд эхнэр нь "Хэзээ ч тэгэхгүй" гэв ээ. Тийнхүү нөхөр нь Сакслем, сакслем гэсэн үг хэлж өгчээ. Удсан ч үгүй эхнэр нь унтаж, нөхөр нь унтсан дүр гарган хэвтэж байлаа. Хулгайч энэ үгийг сонсоод ихэд баярлан сарны гэрэлд шидэт үгийг нь долоон удаа давтаж хэлээд хөл гараа сунган өрөөний цонхоор орж тэрийн унахад бөөн дуу чимээ гарчээ. Тэрбээр золтой л амиа алдчихсангүй гар хөлөө хугалан шалан дээр хэвтэж байлаа.

Дуу чимээ гарахад гэрийн эзэн юу болж байгааг тодорхой мэдсэн ч үгүй учир шалтгааныг асуухад хулгайч "Надад шидэт үг гай боллоо" гэж хариулжээ. Гэрийн эзэн хулгайчийг барьж, өглөө нь цаазын газар хүргэж өгчээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top