ЧУУЛГАН: Хуурамч шатахуунтай холбоотой хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллын харлаа. Үдээс өмнө ганцхан асуудал хэлэлцээд тарахаар байна. Цар тахлын үед бид шахуу ажиллах шаардлагатай. Тиймээс АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг эрх баригчид шахуу ажиллах шаардлагатай байна. Ялангуяа миний өргөн барьсан хуурамч шатахуунтай холбоотой хуулийг яаралтай хэлэлцэж өгөхийг хүсэж байна. Энэ долоо хоногийн даргын зөвлөлийн хурлаар хуурамч шатахуунтай холбоотой миний хуулийг оруулж өгөхийг шаардаж байна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top