УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах юм бол Үндсэн хуулийн Цэц 10 гишүүнтэй болно. Хүлээж авахгүй бол есөн гишүүнтэй болно. Ийм л тодорхой байгаа юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монгол Улс хуультай орон. Нэг хүн засаглах ёсгүй. Надтай холбоотой долоон хориг тавьсан. Тэр хориг бүгдээрээ хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Гэхдээ хориг нь өөрөө хуульд нийцэж байх ёстой. Ерөнхий сайдын эрх мэдэлд бүрэн халдсан хориг байсан. Дараа нь байхгүй хууль дээр хориг тавьсан. Мөн нэгдсэн болон улсын төсөв хоёроо холиод хориг тавьчихсан. Энэ бүхнийг УИХ хүлээж аваагүй. Энэ хориг ч бас алдаатай хориг орж ирж байна. Ер нь, Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлдөг зүйлээ болих хэрэгтэй" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Би байр сууриа байнгын хорооны хуралдаан дээр тодорхой илэрхийлсэн. Үндсэн хуулийн Цэцэд Монгол Улсын Ерөнхийлөгч хангалттай эрх мэдэлтэй оролцдог. Цэцийн есөн гишүүний гурвыг нь санал болгож, томилуулаад явдаг. Тэр хоригийн асуудал дээр Ерөнхийлөгч буруу жишиг тогтоох гээд байгаа юм аа. Ер нь бол АН-ынхан болон Ерөнхийлөгчийн зүгээс тайлбар хийж байгаа, ойлгож байна. Гэхдээ хэт их эрх мэдлийн төлөө юм шиг ойлгуулж, харагдуулах зүйл сүүлийн үед яригдаад байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй л дээ. Үндсэн хуульд заасан тэр хяналт, тэнцлийн зарчмаа зөв, зохистой байранд нь оруулах гээд байгаа учраас нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа ч юм шиг, нөгөө талдаа ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч буланд очиж зогсчихоод хүнд байдалд байгаа юм шиг харагдуулах гээд яриа яваад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой. Тэртээ тэргүй Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, ерөнхий командлагч хүн. Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэсэн зүйл огт байхгүй. Монгол Улсын төрийн тэргүүн нь яг тэргүүн шиг байх агуулга руу нь аваачиж тавьж байгаа болохоос Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл огт байхгүй" хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Сэтгэгдэл ( 3 )
xotgor shanaga xulgailj zarsan chin xuulitai ulsiin juram ymu keltgii xeltei pizdu
Улсынхаа эсрэг булай зүйл хийж байгаа хүн бол Хүрэлбаатар өнөө та том байж болно хэдэн жилийн дараа үр хүүхэд чинь нутагтаа ирэх нүүргүй болох вий дэ түүхэнд муу нэрээр мөнхөрч үр удам чинь хэцүү л байх байхдаа\n
hamgiin hogiin amitan