УИХ-ын өнөөдрийн /2021.04.08/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар дөнгөж сая Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Бямбацогт нарын дунд ширүүхэн маргаан өрнөв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Их хурал дээр их буруу л зүйл яваад байна шүү. Хууль зөрчих ажил явагдаж байна. МАН-ынхан одоо болио, бүх зүйлийг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Би МАНАН-г устгая гэдэг зүйл дээр хамтрах гэсэн чинь танайд МАНАН байна аа. Энэ С.Бямбацогт гэдэг хүүхэд. Ц.Элбэгдоржийн гэрт л байдаг байсан. Бие даасан шүүгчтэй холбоотой зүйлийг аягүй бол С.Бямбацогт завхруулах юм шиг байна. Танай 62 дотор арай хуулийн мэдлэгтэй, шударга хүн байгааг мэдэж байна. Гэтэл энэ МАНАН-гийн нөхрийг толгойлуулаад тавьчих юм. Энэ хүнээр толгойлуулаад дахин МАНАН-гийн шүүхийг байгуулах гэж суугаагүй. С.Бямбацогт оо, чи ёс зүйн хувьд нэрээ татчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд хуулийн дагуу л хийнэ гээд байх юм, ингэж хийх юм уу С.Бямбацогт оо" хэмээн шүүмжлэлтэй хандсан.
Түүний хариуд УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Баярлалаа, яах вэ би 2012-2016 онд бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Н.Алтанхуягийг бүлгийн даргынхаа хувьд ажлаа хийж огцруулсан. Үүнд л их өширхдөг юм шиг байгаа юм. Та битгий өширх, одоо настай хүн шүү дээ" гэх товчхон хариултыг өгсөн юм.
Сэтгэгдэл ( 12 )
Юу гэсэн үг, Алтанхуяг настай хүн юм уу? энэ Бямбацогт гэж гишүүн хэзээ ч сонгогдсон юм бүү мэд, тэгж ярьж болохгүй байхаа, Алтанхуяг дөнгөж 60 дөхөж байгаа биз, Путин 70 хүртэл ажиллах зарлиг гаргаж байна, учир нь ажиллах туршлага чадвар нь илүү байна гэж байна, залуусаас, Монголд л 60 тай хүнийг настай гэдэг байх бусад газарт ид ажилладаг нас шүү дээ
Настай хүн шударга байж болохгүй юу энэ Бямбацогт юу яриад байгаан бол. Улс төрд Алтанхуягийн нас залуудаа орно монголд л өөрсдөө ухаан суугаагүй байж насаар ялгаварлана та нар хятадын японы оросын германы гээд бүх парламентыг хар бараг бүгд 60-70 аас дээш настай үр удамнь үлдэх улсаа сайхан болгоод үлдээе гэсэн бодолтой болчихсон насныхан гэмээр юмуу. Гэтэл манай шижигнэсэн залуу дарга нар яаж байна шунал нь арилаагүй оймс бандаж орон сууц газар уурхай офшоор гээд чихэж болох авч болох бүх юм руу дайрдаг. Үр хүүхэддээ их юм үлдээж болно лдоо гэхдээ улсаа сайхан болгоогүй бол баталгаагүй шүү.
элбэгдоржийн бууны нохой бол бямбацогт
бямбацогт өөрөө өвгөн бж юу хуцаад бгам бэ өөрийгөө залуу гээд бодцон яасан мөрөөдлийн театр вэ эгэ ё
owchin odor bur nemegdeed baihad tengee naad howoo zogsoo
Хүүе Бямбацогт оо. Наад Алтанхуяг чинь мааш залуу авгайтай, цаашдаа ч бас нэг охин авгайгаа болгож мэдэх ”залуу” шүү.\nХөгшин гэвэл хөөрхий минь гомдоно
jinhene uls turch sh tee ter durvud chin , cham shig nusnii alchhur bish, \n\n\n\n
oshirhuhu yum yu ch uguie, chi bol zugeer l shalnii alchuur ,, bugs doloogch sh tee, unendee,
бямбацогт өөрөө зайлбал яасан юм бэ. Төрд гамшиг болсон новшоо
АЛТАНХУЯГ НАСТАЙ ХҮН БИШ УЛСТӨРД ЖИНХЭНЭ БЯР СУУСАН ЭРЧ ХҮЧТЭЙ ЛИДЕР. БЯМБАЦОГТ БОЛ НУСАК БУДИЛААНТАЙ ЖИЖИГ ГАРЫН ТЕНДПРЧИН ШҮҮ ТҮҮНИЙ ДЭРГЭД
Huniig nas huiseer ylgavarlah ni hunii erhiig zorchson asuudal huuli yridag hun iim ym yrih ch gej dee ooroo bas nastan
Гутлын хулгайч зайлаач чи