УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ялын дээд хэмжээ сонссон ялтан Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нээлттэй сонсгол явуулах санаачилгыг гаргаж, УИХ-д хандсан билээ. Ингэхийн тулд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах эрх зүйн шаардлага үүссэн тул уг хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах тухай хүсэлтийг Засгийн газарт давхар тавьсан байдаг.
Харин Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нарын хүсэлтийг хэлэлцэж, уг хэргийн материалыг төрийн нууцаас гаргасан байдаг. Тэгвэл одоо иргэд олон нийтийн дунд уг хэргийн материалтай хэзээ, яаж танилцах вэ гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Мөн хэргийн материал алдагдах вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа. Иймд дараах хоёр чиглэлээр анхаарч ажиллах хүсэлтийг өнөөдөр /2021.04.08/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүргүүлжээ.
Үүнд:
1.Хэргийн материалын бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй, бусад гадны нөлөөллөөс хамгаалах зохих арга хэмжээ авч ажиллах;
2.Иргэд, олон нийт, хэвлэл мэдээлэл, хүний эрхийн төлөө тэмцэгчдэд хэргийн материалтай нээлттэй танилцах, хяналт тавих боломж олгох үүднээс цахим хэлбэрээр нээлттэй байршуулах ажлыг шуурхай зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ охин минь ээ !ямар учир20 жил сонгууль болгоноор босгоод байгаа цаад шалтгаан юунд байгааг мэдэхгүй юугаа яриад унав даа.Хэрэггүй юуманд хошуу дүрэх хэрэггүй шүү охин минь. Энэ сэдвээр улс төг гэгчийг хийх хэрэггүй л болов уу? үнэн учрыг олно гэж бүр байхгүй ээ
Хэргийн материалд хуурамч зохиомол баримтууд их байгаа гэсэн шуу дээ Жишээлбэл тэр хоригдол Амгаланбаатарын мэдуулгууд хэрхэн оорчлогдож байсныг ил болгох хэрэгтэй Юуны омно Чимгээгийн омгоологчийн яриаг нээлттэй сонсгол хийвэл сонсох хэрэгтэй
Зөв зөв, ингэж байж хүмүүс үзэж харна шт, хаашдаа нээлттэй болгоцон юм бол хурдан ил тавиачээ