Н.Алтанхуяг ӨШИРХӨЖ, С.Бямбацогт ИЛЧЛЭГДЭВ үү!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тангараг өргөсөн эхний өдрөө л "МАНАН-гийн эсрэг тэмцэнэ, хонгилыг нураана" гэж мэдэгдсэн байдаг-


Монгол Улсын Ерөнхий сайдын суудлаасаа буухаас өмнө нам дамнасан бүлэглэлтэй тэмцэхээ мэдэгдэж байсан Н.Алтанхуяг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймагт бие дааж нэр дэвшин, ялалт байгуулсан. Өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентад өнгө нэмж, гуравдагч хүчний үүргийг гүйцэтгэж яваа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тангараг өргөсөн эхний өдрөө л "МАНАН-гийн эсрэг тэмцэнэ, хонгилыг нураана" гэж мэдэгдсэн байдаг. 

Тэр хэлсэндээ хүрч МАНАН бүлэглэлийн толгойлогч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд хоёр гэдгийг "илчилсэн" билээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ил болгосон нэр зөвхөн Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёроор дуусахгүй, цааш хөвөрнө.

Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д.Зоригт, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, АТГ-ын дарга асан Н.Ганболд, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Т.Бадамжунай, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг МАНАН-гийн хамсаатнаар нэрлэж байв. 

Тэгвэл Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2021.04.08/ МАНАН-гийн хамсаатан, шинэ гишүүнийг "илчиллээ". Тэр нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байх үед сөрөг хүчин болох УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болж таарлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Та нар болиоч ээ, арай хэтэрч байгаа юм биш үү. Бүх зүйлийг дайрч, булааж, дарангуйлж чадахгүй шүү. Би МАНАН-г устгах асуудал дээр та нартай хамтрах гэсэн чинь танайд одоо ч МАНАН байна аа. Тэр нь энэ С.Бямбацогт. Ц.Элбэгдоржийн гэрт л байдаг байсан хүүхэд. Бие даасан шүүгчтэй холбоотой зүйлийг аягүй бол С.Бямбацогт завхруулах юм шиг байна. Танай 62-ын бүлэг дотор арай хуулийн мэдлэгтэй, шударга хүн байгааг мэдэж байна. Гэтэл энэ МАНАН-гийн нөхрийг толгойлуулаад тавьчих юм. Би энд дахин МАНАН-гийн шүүхийг байгуулах гэж суугаагүй. С.Бямбацогт оо, чи ёс зүйн хувьд нэрээ татчих хэрэгтэй дээ" хэмээн өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байх үед хэллээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Баярлалаа, би 2012-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Н.Алтанхуягийг би бүлгийн даргынхаа хувьд ажлаа хийж огцруулсан. Энд л их өширхөж явдаг шиг байгаа юм. Та битгий өширх, одоо настай хүн шүү дээ. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Хууль ярилгүйгээр улс төр яриад баймааргүй байна. Хаа хамаагүй зүйл яриад баймааргүй байна. Хуулиа унш. Тэгээд ярь" гэх товчхон хариулт, байр суурийг илэрхийлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2021 оны 04 сарын 09

taarsan dorviduud

0  |  0
хх(124.158.80.27) 2021 оны 04 сарын 09

заваан юмнууд

0  |  0
ght(122.201.24.63) 2021 оны 04 сарын 08

Алтанхуяг үнэнийг хэлж.\n\n энэ Бямбацогт чинь Элбэгдоржийн бууны нохой нь үнэн шүү дээ

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 08

Mongold myy tsag dyysaj.Sain tsag aisyi.Munkh khukh tenegr kharj bna.Olgiarkhyyd bei bie udruus udurt ilchileed.Mongolchyyd byr delkhiin bykh ard tymen.Mongolchyydiin bei bie ystagaj baigaa gadaadiikhan dolgionoj khamag ekh oronoo khydaldaj baigaag medej bna Komynizamaas khoish.Mongoliig ter chiget ni zaligsan khymyys byged odoo turiin bykh shatand amidarsaar ydamshsaar.Ta nartai khysesen khyseegyi.Yaduu ard tymen khamag baidalaaraa temtsekh gal asakh tsag mash oirkhon baigaa.Bygediig chini ydamaar chini ystagakh l bolno.Chookhon mungu tugruguur khyyraad.Ard tymeng tsuulryylekhee bolio.

0  |  0
Зочин(122.201.21.201) 2021 оны 04 сарын 08

Энэ нэг Бямбацогт гэж юмыг сайхан хэлэв дээ хөөрхии яандаа дээд хүмүүс иим байхад доод хүмүүс яаж сайхан амьдрах вэ ач зээ нар маань хэцүү байхдаа сонгуулиин өмнө 300 төгрөг тараагаад ард иргэдииг хуураад өнгөрөв 2сард ёрөнхиилэгч 1сая төгрөг өгөё гэхэд хориг тавиад байсан мөртөл өөрсдөө болохоор хаанаас иим хурдан мөнгө босгов Биитгии хоорондоо иим байдалтай бай дунд ард иргэд хэцүү болон шүүдээ

0  |  0
ҮЛ ТААЛАГЧ(192.82.87.194) 2021 оны 04 сарын 09

Бямбацогт өөрөө өширхөж байгаа нь илт бна. УИХ-д орсон цагаасаа эхлээд түмний авах тендерийг тэрбум тэрбумаар нь аваад л идэж баяжсан. Ер нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр шүү дээ. Анх гайгүй залуу шиг бсан. Одоо бол луйварчин болсон. Шунал нь дэндсэн нөхөр. МАН-ын нэр хүндийг унагагч нэгэн.

1  |  0
Зочин(103.212.117.150) 2021 оны 04 сарын 08

Энэ Алтанхуяг ч ариухан амьтан биш л дээ. Атаач, зуунги, хүн чанар муутай л хүн дээ.

0  |  0
Зочин(66.181.180.179) 2021 оны 04 сарын 09

Цаг нь болохоор бямбацогт мэт нь угийн новш биздээ

1  |  0
ebi(124.158.81.180) 2021 оны 04 сарын 08

oorrchiloo olon hyn hellee chamaig

0  |  0
zochin(202.179.26.176) 2021 оны 04 сарын 08

uneniig chelj ter Bymbatsogt boon uur uchaar l bna. Odoo sain schalga

1  |  0
Z(202.126.89.176) 2021 оны 04 сарын 08

Бя овогтыг шалгах л хэрэгтэй. Манангийн хүүхэд нь угаасаа үнэн ш дээ

5  |  0
Top