Л.Оюун-Эрдэнэ: Сүүлчийн хөл хорио байх болтугай гэж маш их хүсэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:30 цагаас цахимаар хуралдаж, ирэх бямба гарагаас буюу энэ сарын 10-25 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Үргэлжлүүлэн Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн хөл хорионы хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргажээ. 

Яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нар танилцуулж, олон нийтэд мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засаг -6 орчим хувийг агшилттай. Төсөв 23 хувиар тасарсан үзүүлэлттэй байсан. Энэ тасралт багасаж байгаа. Эдийн засагт эхний сайн шинж тэмдэг гарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор зах зээл дээр эргэх ёстой 8.9 орчим тэрбум төгрөг Төв банк дээр түгжигдсэн байдалтай байсан. Энэ бол Засгийн газрын мөнгө биш. Засгийн газраас хүүгийн зөрүүг л төлж байгаа юм. Энэ гурван хувийн зээл үр дүнгээ өгч байгаа гэсэн үг. Арилжааны банк өөрийн эх үүсвэрээ гаргаж байгаа болохоор тодорхой шалгуурыг тавьж байгаа. Монгол Улс сүүлийэн 30 жилийн хугацаанд арилжааны банкнаас гурван хувийн хүүтэй зээл авч байсан удаа байхгүй. Үүнийг буруу талаас нь улстөржүүлж байна" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Хөл хорио тавихгүй бол өөр санхүүжилтэд зарцуулах нь зүйтэй гэж тооцоолж байсан. Хэрэв эхний тун хийсэн вакцинжуулалт үр дүнгүй болоод ирвэл эдийн засгийн маш том цохилтод орно. Тиймээс Засгийн газар бүх аргаа хэрэглээд хөл хорио тогтоож, халдварыг хумихаар ажиллаж байна. Энэ сүүлчийн хөл хорио байх болтугай гэж маш их хүсэж байна" хэмээн тодотголоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batmunkh Tse(64.119.21.123) 2021 оны 04 сарын 09

Зориг хариуцлагатай ,хүнд шийдвэр. Үр дүн хэрэгтэй. Хамгаалах ёстой. Тал бүрээс ээ олон нийт хичээх ёстой.\n

0  |  0
зочин(139.5.218.68) 2021 оны 04 сарын 08

4 төрлийн вакцин оруулж ирнэ иргэд сонголтоор хийлгэнэ гэсэн шүү дээ Орос вакцинаа хэзээ оруулж ирэх вэ? хурдан татан авчирээрсэй. Хийлгэхээр хүлээж байнаа,

0  |  0
Х(64.119.21.70) 2021 оны 04 сарын 08

ЗГ сайн ажиллаж байна. Оюун- Эрдэнэ сайдын яриа их энгийн, логик сайтай байна. Тархи оюун ухаан нь өмнөхөөсөө илүү задарч өгсөн байна. Буурь суурьтай, шийдэмгий, ил тод сайхан ярилаа.

0  |  0
Зочин(202.179.2.6) 2021 оны 04 сарын 08

Сүүлчийнх байх болтугай

0  |  0
Top