Х.Баттулга Үндсэн хуулийг зөвшөөрч, З.ЭНХБОЛД, Н.АЛТАНХУЯГ НАРЫГ ДЭВШҮҮЛЭХ хувилбарт шилжжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвшиж эрхтэй эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар энэ сарын 16-нд хэлэлцэхээр товлосон. Цэцийн 9 гишүүний хоёрынх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн Ш.Цогтын оронд Ж.Эрдэнэбулганыг УИХ-аар Цэцийн гишүүнээр томилоод байгаа. Дээрээ хөх тэнгэрээс өөр юу ч үгүй хэмээгддэг Цэцийнхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга нөлөөлөх гэж удаа дараа оролдсон.

Гэвч Үндсэн хуульдаа үнэнч хуульчид цагаан дээр хараар бичсэн хуулиа дагах нь тодорхой болчоод байгаа. Тиймээс Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших магадлалгүйгээ хүлээн зөвшөөрч дараагийн хувилбартаа орсныг ойрын эх сурвалжууд нь ярьж эхэллээ.

Тэрбээр АН-ын “цаасан” даргын сунгааны үеэр О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Пүрэвдаваа нарыг өрөөндөө дуудан уулзаж, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг намын даргад дэмжээд нэрээ тат хэмээн тулгаж байсан. Энэ үеэрээ хөзрөө дэлгэн О.Цогтгэрэлийг АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгоод УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн нэг баг болж ажиллая хэмээн ятгасан байдаг. Гэвч тухайн үед энэ саналыг О.Цогтгэрэл, О.Пүрэвдаваа нараас бусад нь хүлээн авалгүй тарсан гэдэг.

Хэрэв би нэр дэвшиж чадахгүй бол... гэсэн Х.Баттулгын энэ хувилбараар О.Цогтгэрэл АН-ын цаасан дарга болсон ч АН-ын жирийн гишүүд нь хүлээн зөвшөөрөхгүй, Дээд шүүхэд ч бүртгүүлэх боломжгүй болсон. Харин цахим дарга М.Тулгатыг илүү дэмжиж байгаа нь Х.Баттулгыг хувилбараа дахин өөрчлөхөд хүргээд байгаа бололтой. Учир нь АН-ын шинэ дарга М.Тулгатын хувьд АН-ын дарга асан З.Энхболдтой тун ойр. Түүний нөлөөгөөр улс төрд орж ирсэн. Намын гишүүд нь  М.Тулгатыг нэгэнт хүлээн зөвшөөрөөд эхэлсэн тул улс төрд ч,  хувийн бизнест ч хамтрагч хэмээн яригддаг З.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь Х.Баттулгад хамгийн ашигтай хувилбар.

Тиймээс Х.Баттулга хуулийн өмнө бууж өгч, АН-ын шинэ дарга М.Тулгаттай тохиролцон АН-ын дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон албан бус Ерөнхийлөгч хэмээн нэрлэгддэг байсан ЕТГ-ын дарга З.Энхболд хоёроо сойхоор бэлтгэж эхэлжээ. Хэн нь ч байсан л Х.Баттулгын хүн. Гэхдээ хэнийг нь дэмжихээ АН-ын жирийн гишүүд сонгох нь тодорхой болоод байна.

Сэтгэгдэл ( 54 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.38) 2021 оны 04 сарын 17

Зика зиг заг хэрэггүй. Алтанхуяг нь дээр.

1  |  0
АН гишүүн(64.119.24.40) 2021 оны 04 сарын 16

За одоо ах нар хэрэггүй ээ.

0  |  0
Зочин (202.126.88.67) 2021 оны 04 сарын 16

Д. Ганхуягийг (BRIDGE) өрсөлдүүлэх хэрэгтэй, шударга боловсролтой, удирдсан салбар бүртээ өндөр амжилт гаргаж чаддаг, шударга ёс тогтоож, залуучуудыг шударга ,чадвараар зөв өрсөлдөх боломжоор байнга хангаж чаддаг мундаг удирдагч хүн дээ. Ийм шударга, амьдрал мэддэг, өндөр боловсролтой хүн л одоо цагт монголд, ус агаар шиг хэрэгтэй бна даа.

0  |  0
Батаа(192.82.73.61) 2021 оны 04 сарын 17

З.Энхболд нь арай зангарагтай гэж бодож байна. Алтанхуяг ч. Дажгүй. Энхболд болбол юун Хүүк ямар ч байсан хаяад зугтахгүй шүү

0  |  2
Зочин(202.126.89.157) 2021 оны 04 сарын 16

Женко төрийн хамгаалалтаас гарч шүүхийн шийдвэрийн хамгаалалтанд орох болзолоо биелүүлж байгаа юм биш биз дээ

1  |  0
Нар(64.119.19.208) 2021 оны 04 сарын 16

Хулгайч нарын нар гарчээ

0  |  0
иргэн(202.55.188.42) 2021 оны 04 сарын 17

з.энхболд илүү нэр хүндтэй.Aлтанхуяг бол ерөнхий сайдын ажлыг маш муу хийсэн олон түмэнээс нэг их дэмжлэг авч чадахгүй хүн.O доо болтол нөгөө хонгилоо ярьсан хэвээрээ. Oдоо элэг доог болоод л явж байна. Hилээд хатуу чанбай хүн хэрэгтэй. Aлтанхуяг бол MAH -ынханы зүгээр л юу ч биш.

0  |  1
зочин(202.9.46.147) 2021 оны 04 сарын 17

АН-ынх бол хэн ч байсан хэрэггүй. Одоо юүхэв. Сүүлийн арван хэдэн жил Ан-ын ерөнхийлөгчдөөр тоглуулж ханалаа.

2  |  1
Зочин(192.82.90.173) 2021 оны 04 сарын 16

Ээ дээ. Битон Ганбат маань дээр дээ. Ерөнхийлөгч болчихоод ”сүүлийн хэдэн секунтэд” базаж дүгнээд сууж байх нь сайхаан сайхан

0  |  1
Зочин(66.181.161.63) 2021 оны 04 сарын 17

З.энхболд нь уг нь арай чанга шүү. Тун ч тооцоотой хөдлөнө.алтанхуяг ч бас хатуу самар.энхболд нь дээр байх гэж хувьдаа бодож байна

2  |  1
Бат (192.82.87.86) 2021 оны 04 сарын 17

Алтанхуяг нь дээрдээ

3  |  2
Зочин(192.82.74.125) 2021 оны 04 сарын 17

Үнэн бол хуулиа хүндлэж байна гэж ойлгоё доо С Эрдэнийг зохион байгуулсан АН ын цахим их хурал хуулийн дагуу С Эрдэнэ ажлаа өгье гэсэн Туваан юу ч хийгээгүй хуйвалдаан зохион байгуулсан АН ын их хулаа хийгээд дарга томилчих хугацаа хангалттай байсан юу ч хийгээгүй арга барагдаад Эрдэнэ ажлдаа буцаж оржих хурлаа хийж хуулийн дагуу Тулгат АН дарга боллоо С Эрдэнэ дарга зөв ажилласан

2  |  0
Зочин(150.129.141.111) 2021 оны 04 сарын 16

Ордны тайга Хорчин хоёроос өөр хүнийг бол дэмжнээ

0  |  0
улс төрч(66.181.186.159) 2021 оны 04 сарын 17

АЛТАНХУЯГИИГ ДЭМЖИНЭ БЭЛТРЭГ БОЛ ХҮН БИШ

1  |  1
Дорж(202.126.90.150) 2021 оны 04 сарын 16

Хайран нам Женко л бур хутгаж дууслаа

3  |  0
Дорж(202.126.90.150) 2021 оны 04 сарын 16

Хайран нам Женко л бур хутгаж дууслаа

2  |  0
зочин(139.5.216.18) 2021 оны 04 сарын 17

наад 2 дурак чинь хэн нь ч гарсан ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй дэ

1  |  1
Хүн үнэмшмээр юм бич(202.21.109.98) 2021 оны 04 сарын 16

Увсынхан увайгүй шаах юмаа ккк

1  |  0
Zochin(202.21.124.129) 2021 оны 04 сарын 16

ANs Aktanguyg.Z.Enhbold ali ali n zangaragtai.chadvartai.medleg.aykuu saitai humuus.Deer bga untaa uurgelsen uomnuudiin orond neg gesen iim hun garaad egeesei.

0  |  1
Худал(64.119.16.194) 2021 оны 04 сарын 16

МАН-ын хөлсний бичээчийн хөгийн юм явахгүй ээ. Одоо ийм хогийн худал юманд итгэдэг хүн байхгүй болсон.

1  |  2
зочин(66.181.161.9) 2021 оны 04 сарын 16

АН Ч ТОГЛООМ БОЛЖ ГУЙЦЭХ НЬ ДЭЭ.ХЭЗЭЭ НЭГ НАМ ШИГ НАМ БОЛЖ ТѲЛѲВШИХ ЮМ БГА ЮМ БҮҮ МЭД.ИЙМ БВАЛ МАН ГАЛЗУУРЧ МОНГОЛЫГ МААНЬ ДУУСГАХ НЬ ЭЭ

0  |  2
бас л...(66.181.161.9) 2021 оны 04 сарын 16

бас л АН.г үл ойлголцуулсан байдлыг дэвэргэж,ѳѳрт ашигтай хилбар болгох гэсэн МАН.н бузар арга л бна

0  |  1
Zochin (66.181.161.23) 2021 оны 04 сарын 16

Monfol hun ta tegsh shudarga saihan niigemd duraaraa l aj turuy gej bodoj baigaa bol AN s songolt hiij bolohgui yagaad gejuu yagaad gevel elbegdorj battulga nariin shuuh yaj otsognoj yaj shudarga busiin hongil bii bolgoj busdiin hurungu mungiig deeremdej ajil kompaniig deeremdej yah zahialgat shuuh ajillagaa yvuulaad baigaa uchir sain saihan erunhiilugch erunhii saiduud bj bolnoo bolno gagtshuu shudarga busiin hongliin shuuhtei baihaar ymar hereg baigaan tiim uchir shaal uur erunhiilugchtei boloyoo

2  |  0
Зочин(202.9.46.83) 2021 оны 04 сарын 16

Ардчилсан нам хүнээ ч дэвшүүлж чадахгүй хогийн нам дахиж ард түмний дэмжлэг авахгүй.сонгосон ерөнхийлэгч нь гэж хагалан бутаргахаас өөр юм мэдэхгүй

3  |  0
Н.ЛХАГВАДОРЖ(192.82.88.148) 2021 оны 04 сарын 16

Eрөнхийлөгч Х.БАТТУЛГА намын дотоодын дайсанд бууж өгч болохгүй шүү. Эцсээ хүртэл тэмцэлдэнэ шүү, фронтын ар талд, бид байгаа шүү!

2  |  6
К(139.5.219.201) 2021 оны 04 сарын 17

Хүрэлсүх тэй өрсөлдөх ганц хүн нь Алтанхуяг даа.өөр хэн ч дийлэхгүй. Юу үнэн тэр үнэн

5  |  1
зочин(103.212.116.45) 2021 оны 04 сарын 16

хуулийг нь уншихаар Баттулга дахиж нэр дэвшиж болохгүй гэсэн заалт. байхгүйл байна даа Яаж уншихаараа болохгүй гэж тайлбарлаад байгааг ер ойлгохгүй юм

3  |  1
зочин(64.119.19.25) 2021 оны 04 сарын 16

зика л биш шүү энэ хүний балаг ямар их билээ...ээ бурхан минь.\nэрдэнэт 49% ,дубай,баахан бондын мөнгө идсэний маргааш гарсан өршөөлийн хууль...5 толгойд ялуулах гэж зүтгэсэн Пийбоодий ....монголын нутгаар их явбал ашигтай гэж тэнэгүүдийн тархи угаалт.....

2  |  1
Болд(202.9.40.9) 2021 оны 04 сарын 16

женко л биш яахав дээ монгол төрийг самарсан хүн дахин гарч болохгүй женко бол эмгэнэл байлаа

3  |  0
Зочин.(67.247.101.247) 2021 оны 04 сарын 17

Алтанхуяг Ерөнхийлөгч болвол ХҮРГЭН ДЭНЗЭН нь ЕТГ-ын дарга болох уу. Шоронгоос нөгөө нүүрс хамт хулгай хийсэн хүнээ гарган ирж ҮАБЗд суулгаад НӨГӨӨ ДОМГИЙН ХОНГИЛоо өөрийн гараар босгох байх даа. Гэмгүй царайлсан хулгайч.

5  |  2
Зочин(67.247.101.247) 2021 оны 04 сарын 16

Ардчилсан нам улс төрөөс ингээд арчигдав аа гэж...

3  |  1
Зочин(66.181.184.73) 2021 оны 04 сарын 16

Хэрэв ингэвэл АН-д дахин сонгууль явууоах хэрэгтэй. Энэ нам ямар та нарын тоглоом юм уу. Эсэргүүцэж жагсаал зохион байгуулцгаая

1  |  2
Иргэн(64.119.17.123) 2021 оны 04 сарын 16

Алтанхуяг шударга хүн шүү дэмжнээ

4  |  4
А(64.119.24.9) 2021 оны 04 сарын 16

Нэр дэвших эрхгүй хүн гэж одоогийн хуулинд байдаг болчихож, шинэ хуулийн заалт гарахад хуучин хууль хүчингүй болж процессоороо шинэ хуулиндаа захирагдаад л явчихдаг шдэ сонин юмаа

1  |  1
Иргэн(75.159.156.86) 2021 оны 04 сарын 16

З.Энхболд зарчимтай тууштай шудрага хүн, Эмх цэгцэнд оруулж чадна. Өнөөгийн нийгэмд жинхнээсээ дутагдаж байгаа зүйлсийг бүтээлгэхээр хувь заяа маань хөтөлж байх шиг. Монгол маань шудрага нийгэмтэй, ард бид амьдрал сайн болох болтугай

4  |  6
Бзд сонгогч(43.242.243.185) 2021 оны 04 сарын 14

худал цуурхлаар “ухаантай” дүгнэлт гаргахаа больж үз. Зика өөрөө ийм юм бичүүлдэг юм уу хаашаан ккк. Саяын сонгуульд юу болсныг бүгд харсан. Сэтгүүлч биш, захиалгын бичээч.

3  |  0
ЗОЧИН(192.82.71.210) 2021 оны 04 сарын 16

ЗИ ХУЖАА Л БИШ ШҮҮ!!

3  |  1
Зочин(192.82.68.51) 2021 оны 04 сарын 16

МАНгасын Монголыг залгих мөрөөдлийнх нь оршил ...

0  |  1
an(49.196.177.120) 2021 оны 04 сарын 16

Zi bur hereggui A-huyag ch no-toi

1  |  1
Зочин(192.82.82.146) 2021 оны 04 сарын 16

Еранхийлөгч Баттулгаа бидний сонголтыг зүгээр орхи...

3  |  0
иргэн(103.212.117.185) 2021 оны 04 сарын 14

Бяруу тэжээвэл тогоо тослоно.Бэлтрэг тэжээвэл толгой цусдана гэсэн үг байдаг.

2  |  0
ганаа(202.126.90.48) 2021 оны 04 сарын 16

АРГАА БАРСАН АВИЛГАЧИД МАНАНГЫХАН МӨРӨӨДЛӨӨ БИЧИЖЭЭ САНДАРЧ БАЙНА ДАА ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЭРДЭНЭЭГИЙН ХУУРАМЧ аныг БҮРТГЭЭГҮЙ БАТТУЛГА ДАХИН НЭР ДЭВШИНЭЭ МОНГОЛ ДАХИН ЯЛАХ БОЛНО

0  |  2
Зочин(203.91.115.55) 2021 оны 04 сарын 16

АН энэ удаа ерөнхийлөгчид нэр дэвшиж чадахгүй дээ.

5  |  1
Би(192.82.73.69) 2021 оны 04 сарын 16

Алтанхуягийг дэмжиж бн. Хүүкийг ялах маш хэцүү , хамгийн ойролцоо үзэх хүн АНаас Алтанхуяг л бндаа. Улс төрчийн харизм сайтай,илтгэх чадвар сайн хүн шүү.

3  |  2
АН -ын олон мянган гишүүд дэмжигчд(103.26.194.100) 2021 оны 04 сарын 16

ТУЛГАТЫГ АН-ын гишүүд хэзээч дэмжихгүй... Эн бол МАН -ын хийж луйварын пиар шүү...

1  |  2
Дарь(192.82.73.173) 2021 оны 04 сарын 16

Өнөөдөр Баттулгаас өөр хэн ч ялахгүй. Байдлыг мэдрэх хэрэгтэй. Ардчилсан намынхан эвлрэх хэрэгтэй.

3  |  2
З(66.181.176.65) 2021 оны 04 сарын 16

З.энхболдыг хэн ч \nДэмжихгүйдээ.ёстой хүн муутай муухий хүншдээ

1  |  1
зочин(64.119.18.175) 2021 оны 04 сарын 13

АН-аас хүн дэвшихгүй бол гэж МАН бодох хэрэгтэй ийм олон гишүүд та нарын эсрэг өгнө. гэж бодов уу. Зүгээр хонзогноод байдаг. Бямбадоржид ухаарах чадвар бага.

0  |  0
зочин(64.119.18.175) 2021 оны 04 сарын 13

АН-аас хүн дэвшихгүй бол гэж МАН бодох хэрэгтэй ийм олон гишүүд та нарын эсрэг өгнө. гэж бодов уу. Зүгээр хонзогноод байдаг. Бямбадоржид ухаарах чадвар бага.

0  |  0
зочин(192.82.77.246) 2021 оны 04 сарын 13

зөвшөөрөхгүй гээд хаа холдох вэ тийм үү

0  |  0
Баавар(124.158.85.147) 2021 оны 04 сарын 14

зика Вирусыг бийл лав дэмжихгүй. Ер нь Н.Алтанхуяг нэр дэвшихгүй юмбол АН-н гишүүнчлэлээс татгалзах олон гишүүд байгаа гэдгийг Тулгат ойлгох Сунгаагаар тодруулбал Алтанхуяг гарах нь дамжиггүй

0  |  1
Зочин(202.55.188.44) 2021 оны 04 сарын 16

Коммунистуудын тархи угаалт явж л байна даа..

1  |  0
Зочин(192.82.76.43) 2021 оны 04 сарын 14

Үнхээр энэ 2 ын аль нэгийг сонго гэвүүл Алтанхуяг нь 100% дээр байх өө үнхээр одоо ганц үнэн дугарч байгаа арай голтой нь Алтанхуг ш дээ

3  |  1
Зөрөгч(124.158.84.150) 2021 оны 04 сарын 14

Худал зүйл бичиж, хүний тархийг бүү угаа, хутга.

6  |  4
Top