“Тусгай салааны” Анужин буюу мисс Э.Амаржаргал: Реклам киноны саналаас татгалзахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 24


 Өнгөрсөн жил Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө хэсэгтээ уяж чадсан “Тусгай салаа” киноны Анужин буюу Э.Амаржаргал  аав ээжтэйгээ гурвуулаа амьдардаг айлын ганц охин бөгөөд өдгөө орчуулагч мэргэжлээр  МУИС-т суралцаж байгаа.  Э.Амаржаргал  Miss Mongolia-2009 тэмцээнд шагналт байранд орж байснаас гадна Бээжинд болсон олон улсын миссийн тэмцээнд 75 улс орны бүсгүйчүүдээс 15-д шалгарчээ. Тэрээр уг тэмцээнд үндэсний торгууд бүжиг бүжиглэж тэмцээний шүүгчдээс өндөр үнэлэлт авч  "Авъяаслаг мисс" шагналыг хүртсэн байна. “Тусгай салаа” киноны багийнхан нэг хэсэгтээ моодонд орж бараг дүр бүр нь рекламанд тоглосон. Харин Анужин буюу Э.Амаржаргалд рекламны санал огт ирээгүй бөгөөд тэрээр ямар нэг санал ирэхийг ихэд хүлээсэн гэнэ. Хэрвээ ямар нэгэн кино рекламны санал ирвэл одоо ч  огт татгалзахгүй тоглоно гэдгээ  нуусангүй.  Түүний хувьд найз залуу байхгүй бөгөөд танилцъя гэсэн залуучуудаас байнга бултдагийг бодвол гэрлэх төлөвлөгөө хэдэн жилдээ байхгүй бололтой.

Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top