Ц.Мөнхцэцэг гишүүний ахалсан Ажлын хэсэг ЦАХИМААР хуралджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгүүд цахимаар хуралдаж байгаа билээ. 

Тэгвэл Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн мягмар (2021.04.13) гарагийн 14:00 цагт цахимаар хуралсан байна. 

Хууль зүйн байнгын хорооны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнцэцэг ахалж байгаа юм. Харин Ажлын хэсгийн гишүүнд Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нарын гишүүнээс гадна УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх М.Үнэнбат багтаж байна. 

Уг Ажлын хэсэг дөрөв дэх удаагаа хуралдаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг хангалаа.

Түүнчлэн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн төслийн талаарх 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн, судлаач, салбарын төлөөллөөс гаргасан санал тус бүрийг хэлэлцэн шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top