Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуулийн эсрэг Ерөнхийлөгчийн байр суурьтай УИХ эвлэрэх боломжгүй

2021 оны 04 сарын 20

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.04.20/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг сонслоо.


Хэлэлсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Үндсэн хуулийн 64-1-т Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тохиолдолд дүгнэлт гаргах Үндсэн хуулиа чандлан сахиулах баталгаа мөн гэж заасан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 32 дээр Монгол улсын Ерөнхийлөгчөөр 50 наас дээш сүүлийн 5 жилд байнга эх орондоо оршин суусан Монгол улсын уугуул иргэнийг 6 жилээр нэг удаа сонгоно гэж хуульчилсан. Ерөнхийлөгчийн тухай хуульд 6 жилээр нэг удаа гэсэн тодорхой заалтыг тусгаж өгөөгүй. Ийм учраас одоогийн Үндсэн хуулийн заалтыг явцууруулаад одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч байсан хүмүүст дахин нэг дэвших боломжтой мэт ташаа ойлголт өгөхөөр хуульчилсан учраас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой.

Үндсэн хуулийн 70-1-т ҮХ хуульд нийцсэн зарлиг, төрийн байгуулалтын шийдвэр Үндсэн хуульд бүрэн нийцсэн байна гэж заасан. Ийм учраас Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтуудыг өөрчлөх ёстой. Цэц хэн нэгэн хувь улс төрчийн болон хэн нэгний асуудлыг гаргаагүй, Үндсэн хуулийг сахиулах, Үндсэн хуулийн манаа гэдэг утгаараа шийдвэр гаргасан. Ийм учраас манай гишүүд улстөржүүлж тодорхой хүн рүү дайрахаа зогсоомоор байна.

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг дагаж мөрдөх ёстой. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулийг зөрчсөн Ерөнхийлөгчийн үйлдэлтэй эвлэрэхгүй. Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах ёстой" гэсэн байр суурийг илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bavaasan(66.181.186.141) 2021 оны 04 сарын 20

Haha bavchmaar ch um shig gichii bn daa

0  |  0
Shine ue(66.181.161.93) 2021 оны 04 сарын 20

Зүйтэй. Доорх өөрстэйгээ адил баас шиг коммент бичсэн малнууд үхэж далд орогтун

0  |  0
mongoljaal(66.181.181.204) 2021 оны 04 сарын 20

almas

0  |  1
Zochin(103.212.116.201) 2021 оны 04 сарын 20

Ene zavaan yanhan

0  |  1
p(202.9.46.54) 2021 оны 04 сарын 20

joom

0  |  1
Top