“Таван богд”-ын АVON “брэнд” гоо сайхныг эрэмдэглэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Хэдхэн хормын дотор бүсгүйн нүүрний арьс яг загасны хайрс шиг болсон байна.  Хамгийн сүүлд гарч буй ноцтой луйвар бол сүлжээ. Машин, байрны сүлжээнд хамаг мөнгөө тавьж туучихаад уйлах ч биш инээх ч биш яваа хүмүүс өрөвдмөөр бас зүхмээр. Амар хялбараар аливааг шийдэх гэсэн сэдэл бүхний ард хор уршиг бий гэдгийг манайхан ухамсарлахгүй нь. Эдгээрийн дэргэд бас нэг сүлжээний бизнес цэцэглэж байна. Сүлжээгээр зарагддаг алдарт брэнд гэж байх уу. Харин энэ луйвар хамгийн хортой гэдгийг одоохондоо ухаарах хүн алга. Хүмүүс ялангуяа бүсгүйчүүд “Гоо сайхны сүлжээнээс хохирох зүйл алга. Ашиг олохгүй хоцорлоо гэхэд нийлүүлсэн үнийн дүндээ гоо сайхны бүтээгдэхүүнтэй хоцрох юм даа” гэж өөрсдийгөө тайтгаруулдаг. Гэтэл гоо сайхны бүтээгдэхүүнд хор уршиг байна. Та гоо сайхнаа эрэмдэглүүлвэл 650 мянгын байр, машинаас долоон дор насан туршдаа сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амсах болно гэдгийг тунгааж бодоорой. “Таван богд” групп “алдарт” AVON брэнд оруулж ирсэн гээд л баруун солгойгүй рекламдсан. Эл бүтээгдэхүүнийг борлуулдаг цэгүүд бий. Бидний өдөр тутам иддэг талх шиг энэ бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ дэндүү эрчтэй. AVON брэндийг хэрхэн хэрэглэхийг зааж өгдөг “мэргэжлийн” юм шиг зөвлөхүүдтэй ч болж амжсан. Нэгэн “зөвлөх” найзаасаа худалдаж авсан нүүр цэвэрлэгчийг түрхсэн даруйдаа аймшигтай нүүртэй болсон бүсгүй байна. Хэдхэн хормын дотор бүсгүйн нүүрний арьс яг загасны хайрс шиг болсон байна. Харваас нүд хальтирмаар, нүүр, нүд, чих нь нэлэхүйдээ пэмбийж хавдаад, ногоон идээ татсан. Энэ тухайгаа “Таван богд”-ынхонд дуулгахад үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top