Цар тахлын талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгнө

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсох горимын санал гаргалаа. Энэ цар тахлын эсрэг түр хороо байгуулагдсан ч өнгөрсөн 3 долоо хоногийн хугацаанд нэг ч хуралдаагүй. Тиймээс цар тахалтай холбоотой мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсэж байна. Энэ хуралд Ерөнхий сайд, УОК оролцох ёстой. Цаашид цар тахлаа браьж чадах юм уу, үгүй юм уу. Үүнийг хэлэлцэх ёстой. Өмнөх Засгийн газар нимгэн хувцастай гаргасан ээжээс болж огцорсон. Гэтэл өнөөдөр 52 хүн нас бараад байна. Хүүхдийн өвчлөл 5000 гараад явчихлаа. Замын-Үүд дээрх автомашины авлига гаарч байна. Хорих ангиуд дээр хүний эрх зөрчигдөж байна" гэлээ.

Ингээд УИХ-ын дарга дээрх асуудлыг маргааш 14:00 цагаас хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар боллоо.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.158) 2021 оны 04 сарын 22

Эмэгтэй гишүүд ширээний ард чалчиж суухаар ямар нэг юм санаачлаад хийгээч уихын гишүүд авдаг 250сая төгрөгөө хандивлаач

0  |  0
Засаг ард(202.179.25.250) 2021 оны 04 сарын 22

Цар тахлын өвчлөл, эндэгдлийн талаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа УОК, Засгийн газар аль улсынх вэ? Коммунистууд аа гэж ийм л элий балай хүмүүс байдаг шүү.

0  |  0
Top