...Цєм цохиулсан шvдээ хуга цохиулсан гараараа тvvнэ гэдэг амаргvй ажил...

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Мал дагаж өссөн хүү уурхайд ажилд орж гэнэ. Ажлаа хийж байтал инженер нь "Алив чи гараад гадаа ямар, ямар өнгийн кабель утас байгааг хараад ир" гэжээ. Хүү эргэж орж ирээд өөрийнхөөрөө хэлж байна гэнэ. "За, инженер ээ гадаа ухаа зүсмийн нэг, хонгор зүсмийн нэг, шарга зүсмийн нэг утас байна" гэжээ.

-------------------------------------

Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Д.Цэнд-Аюуш Гачууртад явж байтал нэг бурхи өдрийнхөө идшинд гарчихсан хошгирч байна гэнэ. Тарваганы маханд нугасгүй заан ойртож очвол буутай, буугүй аргалж болмоор санагдаж гэнэ. Тэгээд дотуур цагаан өмдөө тайлж даллаад нэлээд дөхөж явтал гэнэт машины дуу гарахаар нь эргээд хартал яах аргагүй машин ирж явна. Заан, сандрахдаа өмдөө өмсөхтэй манатай километр орчим гүйсээр бартаатай газар нуугджээ. Мань эр зугтаж явахдаа машины бүхээгт улаан хувцастай хүүхэн сунаж унатлаа инээж байхыг харсан гэдэг.

 

Цєм цохиулсан шvдээ хуга цохиулсан гараараа тvvнэ гэдэг амаргvй ажил байдаг шvv. Эрхэм худалч луйварчин нэр дэвшигч УИХ-ын гишvvд ээ. Ард тvмний нэг л єдєр тэвчээр нь барагдана!

 

 

Аав хүү хоёр хоёулаа хэл муутай юмсанж.
- Нэг өдөр цайгаа ууж суутал ширээн дээгүүр шоргоолж явахыг хүү хараад:
- Ааваа ааваа жогоолж явж байна хараа хараа. . . гэхэд аав нь
- Жогоолж гэдэг юм уу наадахыг чинь шогоолж гэдэг юм байхгүй юу миний хүү...гэж сургажээ.

 

Нөхөр гар утсаа аваад 00-н өрөөнд ороод гэрийнхээ утас руу залгаж байна. Эхнэр утсаа авав.
- Эхнэр: - Байна уу!?
- Нөхөр: - Би чамдаа хайртай шүү! хонгор минь!
- Нөхөр гялс 00-с гараад: - Хэн залгасан бэ??
- Эхнэр: - Аан манай найз л ярьж байна....


 
 Засгийн газрын хуралдаан. Ерөнхий сайд:
-Хүн амын өвчлөлийг бууруулах ямар арга зам байна? Эрүүл мэндийн сайд:
-Эмч, сувилагч, асрагч нарыг олноор нь ажлаас халж эмнэлгийн орыг цөөлөх!!

-Рабинович, чи гэрлэж буй хосуудад дугтуйтай юм өгөөд байсан, хэдэн төгрөг хийсэн бэ?
-Дугтуйг зүгээр авдаг юм уу???

-Дуня эмээ, Фимагийн нөхрийн аппендицитийг нь аваад хаячихсан гэсэн…
-Хөөрхий Фима, хөөрхөн хүүхэдтэй болно оо гээд л ярьдагсан, одоо тэгвэл өнгөрч дээ…

-Нөхөр Рабинович, бид таныг ажлаас чинь халах боллоо.
-Нөхөр дарга аа, би чинь орос паспорттай шүү дээ..
-Мэдэж байна аа. Бид зөндөө олон еврейг ажлаас нь халсан. Одоо ганц нэг оросуудыг халах хэрэгтэй байна!

Ковбой талаар давхиж явна. Гэнэт дотор хүн нь:
-Зогсоорой. Яг энэ дор алт байна. Ковбой ухсан боловч юу ч гарсангүй. Ковбой уурлав:
-Юу ч л алга байна ш дээ. Дотор хүн нь:
-Үнэхээр юм байсан бол би чамд юу гэж хэлэх вэ дээ, өөрөө л ухна ш дээ…

Халуун бөгчим өдөр нэг ковбой мориноосоо буугаад бөгсөнд нь уруулаа үрээд байна гэнэ. Үүнийг харсан нэг хүн:
-Чи юу хийгээд байгаа юм?
-Уруул хагараад…
-Тэгээд тусалж байна уу?
-Үгүй л дээ, гэхдээ нэг хэсэгтээ л уруулаа долоохгүй болдог юм…

Ковбой эр морьтойгоо бааранд орж ирэв.
-5 литр виски!
Зөөгч түүнийг нь авчирч өгөхөд ковбой эр мориндоо уулгачихав. Гайхсан зөөгч:
-Та өөрөө юу уух вэ?
-Би жолооны ард яваа… Юм уухгүй.

Нөхрөөсөө салах өргөдлийг шүүх хэлэлцэж байна. Шүүгч:
-Салах шалтгаан юу байна? Эхнэр:
-Манай нөхөр 5 дахийн орой болгон надаар нуруугаа угаалгадаг юм.
-Саяны 5 дахьд нуруу нь цэвэрхэн байсан…

Чукча нас барахдаа, далайд оршуулаарай гэж гэрээслэв. Хоёр хүү нь далайд нүх ухах гээд живж үхэв…

Чукча эмч дээр ирэв:
-Миний өрөөсөн тал өвдөөд.
-Аль тал чинь вэ?
-Хана руугаа харж хэвтдэг тал нь

-Танай тайгад FM радио байдаг уу, хэмээн чукчагаас асуув.
-Байлгүй яахав.
-Ямар дуу явдаг вэ?
-Өдөржин шөнөжин л “аа-уу-уу-уу…аа-уу-уу-уу…” гэж дуулдаг юм.

Эхнэр нөхөр хоёр машинаар явж байна. Эхнэр байнга зогс, яв, удаан, хурдан, цаашаа наашаа хэмээн зааварлана. Нөхөр нь төмөр замын гарам дээр зогсчихов. Галт тэрэг дохио дуугарган ирж явна. Эхнэр хашгична:
-Хурдан гараач, галт тэргэнд дайрууллаа ш дээ… Нөхөр тайвнаар:
-Би машиныхаа талыг гаргачихсан. Одоо чи өөрийнхөө талыг гарга аа…

Авто засварын газар.
-Танаас 100 доллар.
-Юу, 3-хан боолт чангалаад уу?
-Нэг боолт чангалахад 1 доллар. Харин чангалах боолтоо эрж олоход 97 доллар.

Залуу:
-Хөөө бүсгүй чамтай танилцаж болох уу?
-Болно оо.
-Орой дахиад танилцаж болох уу?
-Чаддаг л юм бол хэд танилцсан ч болно ш дээ…

Нөхөр томилолтоос ирэв. Орой болов… Утас дуугарав. Нөхөр утсаа авав. Төдөлгүй эргэж ирэв. Эхнэр:
-Хэн бэ? Юу гэж байна?
-Нэг эрэгтэй хүн, танай нөхөр томилолтоос ирсэн үү гэж байна. Эрэгтэй хүн нөхөртэй байдаг юм байхдаа, тэнэг… хүн амруулахгүй…

Эхнэр өөр хотоос гэрийнхээ үйлчлэгч рүү утасдана.
-Манай нөхөр гадуур гүйгээгүй биз?
-Үгүй үгүй, би түүнд тийм боломж олгохгүй байгаа.

Эхнэрээс хар хүүхэд төрөв. Нөхөртөө:
-Ноднин зун би жирэмснээс хамгаалах эм гээд нарнаас хамгаалах эм уучихжээ…

Нэг хүүхэн нөгөөдөө:
-Вера, танай нөхөр өчигдөр троллейбус дотор надад онигоо ярьж өгөөд… тэгээд би үхтлээ инээгээд… бараг орноосоо унах дөхсөн шүү…

Гэрлэсэн охин ааваасаа:
-Аав аа, манай нөхөр миний араар тавиад байх юм яах вэ?
-Ээжээсээ асуу, ээж чинь энэ талын их туршлагатай…


Zindaa.mn-Үндэсний мэдээллийн чөлөөт портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top