Эхнэртэй хүний нууц амраг байх танд сайхан санагдаж байна уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25

Амьдрал гэдэг өөрөө баялаг, адал явдлаар дүүрэн байдаг хойно танд юу ч  тохиолдохыг үгүйсгэх аргагүй юм. Нэн ялангуяа эхнэртэй хүний амраг байна гэдэг амаргүй хэрэг. Иймд бүсгүй та заавал эхнэртэй хүнтэй зууралдаж улмаар хайр сэтгэлийн холбоо тогтоох хэрэг байна уу? Үгүй юу? Ингээд танд туслах үүднээс дараах зөвлөгөөг хүргэе.
-Танд ийм амьдрал хэрэгтэй юу гэдгээ эхний ээлжинд сайтар бод.
-Юуны төлөө амьдарч байгаагаа тодорхойл.
-Эхнэртэй хүний нууц амраг байх танд сайхан санагдаж байна уу? Үгүй юу? Ямар санагдаж байгаагаа мэдэр.
-Та түүний чухам юунд нь болоод хоргодоод байгаагаа өөрөөсөө асуу. Тухайлбал, эр хүнийх нь хувьд өөрөө сайн, эсвэл танд тэр сайн болохоор, албан тушаал, хөрөнгө мөнгө, сексийн ажилдаа сайн, хажууд нь байхдаа аз жаргал, тайван байдлыг мэдэрдэг, өөрийн мэдэлгүй дассан, үнэхээр хайртай болсон гэх мэтийн аль нь болох.
-Хэрэв та түүнээс салж чадахгүй байгаа бол гэр бүлгүй, ганц бие, таныг сонирхдог, аль эсвэл танд жаахан ч гэсэн таалагддаг эрчүүдтэй уулз, болз. Шинэ мэдрэмж, шинэ хүн учирсан асуудлаас тань гарахад бага ч гэсэн нэмэр болох болно. Түүнийг өөрийн болгоод авчих  юмсан гэсэн тэнэг бодлоо толгойноосоо авч хая. Энэ бол хэзээ ч бүтэхгүй зүйл гэдгийг ухаарах хэрэгтэй. Учир нь тэр тэнэг ухамсаргүй л биш бол хэзээ ч эхнэр хүүхдээ хаяад тань дээр ирэхгүй нь ойлгомжтой шүү дээ.
-Та хоёр баригдахгүй байлаа ч гэсэн түүнээс илүүтэйгээр та дотроо шаналах болно. Учир нь эр хүн бол эр хүн шүү дээ. Харин эмэгтэй хүний хувьд бол өөр асуудал. Иймд оройтоогүй дээрээ цаад хүн чинь хүсэхгүй байсан ч гэсэн хамаагүй үүссэн асуудлыг нэг мөр болгож, дуусгах шиг хэн хэндээ сайн зүйл үгүй.

Zindaa.mn-Үндэсний мэдээллийн чөлөөт портал

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.3.103) 2024 оны 01 сарын 08

Хүний амьдралыг салгахыг хүсэж хүний нөхөртэй явалддаг хүүхнүүд элбэгшжээ.Энэ зовлонгоо өөрөө дараань тэр эмэгтэйг зовоосноо эдэлнээ бурхан буруу хийсэн нүглийг хаалга андуурахгүй өөрт нь өгнөө

1  |  0
Эхнэр(66.181.161.83) 2022 оны 10 сарын 31

Баян хүн гэж дарга хүн гэж дагаж хүүхдийг нь гаргаад эцэггүй хүүхэд өсгөх нь хэнд хэрэгтэй вэ? Бүхэл бүтэн хүнийг хайр дутуу эцэгийгээ аав гэж дуудах эрхгүй өсгөнө, хүний нөхөр хулгайлна гэдэг өөрөө нүгэл юм даа. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж үг ч бий. Хэрэг хуучирдаггүй юм. Хулгайч хулгайчаараа дуусна.

4  |  0
Туяа(203.91.115.43) 2018 оны 06 сарын 21

Яг үнэн

0  |  0
Туяа(203.91.115.43) 2018 оны 06 сарын 21

Яг үнэн

0  |  0
Туяа(203.91.115.43) 2018 оны 06 сарын 21

Яг үнэн

0  |  0
Top